Ачаалж байна

Сувилахуйн хөгжил -19

Админ 2020 оны 8-р сарын 14 өдөр

Сувилагч, эмнэлгийн тусгай мэргэжилтнүүдэд зориулсан “Сувилахуйн хөгжил” бүсийн эрдэм шинжилгээний хурал АШУҮИС-ийн Дархан-Уул аймаг дахь Анагаах Ухааны Сургууль дээр 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр амжилттай зохион байгуулагдлаа. Тус эрдэм шинжилгээний хурлыг АШУҮИС-ийн Дархан-Уул аймаг дахь Анагаах Ухааны Сургуулийн Сувилахуйн тэнхим, НЭ-ийн Сувилахуйн албатай хамтран сувилагч, эмнэлгийн тусгай мэргэжилтний ажлын байран дахь судалгааны ажлыг нэмэгдүүлж нотолгоонд суурилсан сувилахуйн тусламж үйлчилгээг хөгжүүлэх зорилгоор бүсийн хэмжээнд жил бүр зохион байгуулдаг юм. Эрдэм шинжилгээний хуралд Булган аймгийн НЭ, Орхон аймгийн Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Эрдэнэт сувиллын цогцолбор, Сэлэнгэ аймгийн НЭ, Дархан-Уул аймгийн НЭ-ийн сувилагч, эмнэлгийн тусгай мэргэжилтнүүд илтгэл хэлэлцүүлсэнээс Дархан-Уул аймгийн НЭ-ийн Гэмтлийн тасгийн арга зүйч Ч.Мөнхсувд, сувилагч Ц.Мөнхзул, Д.Алтансүх нарын “Насанд хүрэгчдэд хийгдэж буй булчин тарилгын аюулгүй байдал, зарим эрсдэлт хүчин зүйлс” сэдэвт илтгэл тэргүүн байр, Булган аймгийн НЭ-ийн сувилагч Н.Ганцолмон, Ө.Батбаяр, Р. Одгарам нарын “Шээс задгайрах эмгэгийн үед Кегелийн дасгал хийхийн ач холбогдлыг судлах нь” сэдэвт илтгэл дэд байр, Дархан-Уул аймгийн НЭ-ийн Мэс заслын тасгийн сувилагч М.Хандмаагийн “Мэс заслын тасагт хэвтэн эмчлүүлэгчдийн идээт шарханд угаалга хийсэн үр дүн” илтгэл гутгаар байрыг тус тус эзэллээ. Хурлын шүүгчээр БУ-ны доктор, багш Б.Мэндхүү, СШУ-ны магистр, ТДС хариуцсан арга зүйч Д.Дуламсүрэн, НЭ-ийн сургалт хариуцсан арга зүйч В.Цэрэндолгор нар ажиллаа.      

   

 

БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН © 2020-2024
  • Сайтын хандалт:
  • Өнөөдөр: 41
  • Энэ сард: 16,807
  • Нийт: 459,252