АШУҮИС-ийн Дархан-Уул аймаг дахь салбар АУС түүхт 50 жилийн ой, Дэлхийн эм зүйн мэргэжилтнүүдийн баярын өдрийг тохиолдуулан “Төвийн бүсийн эм зүйн мэргэжилтний ур чадвар 2019” тэмцээнийг анх удаа амжилттай зохион байгууллаа. Ур чадварын тэмцээнд Орхон, Булган, Сэлэнгэ, Дархан-Уул аймгийн эм зүйн мэргэжилтнүүд оролцож Тэргүүн байранд Орхон аймаг, Дэд байранд Дархан-Уул аймгийн Дархан-Монос багууд шалгарлаа. Тус үйл ажиллагаанд Монгол Улсын Эм Зүйн Байгууллагуудын Нэгдсэн Эм холбоо ТББ-ын гүйцэтгэх захирал И.Балжинням, Эм Ханган Нийлүүлэх Байгууллагуудын зөвлөлийн дарга Д.Түмэнбаяр, Удирдах зөвлөлийн гишүүн С.Дариймаа, Ж.Байгалмаа нар хүрэлцэн ирж шүүгчээр ажиллалаа.