Ачаалж байна

“СУВИЛАХУЙН БОЛОВСРОЛЫН ШИНЭЧЛЭЛ” Сувилахуйн багш нарын хоёрдугаар чуулган

Админ 2020 оны 8-р сарын 14 өдөр

ДЭМБ-ын “Сувилахуйн боловсролын дэлхийн стратеги”-ийн хэрэгжилтийг хангах, сувилагч бэлтгэх сургалтын хөтөлбөр, агуулгын шинэчлэлийг хэлэлцэх зорилгоор сувилахуйн багш нарын хоёрдугаар чуулганыг “СУВИЛАХУЙН БОЛОВСРОЛЫН ШИНЭЧЛЭЛ” сэдвийн дор 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр АШУҮИС-ийн Дархан-Уул аймаг дахь салбар Анагаах Ухааны Сургууль амжилттай зохион байгууллаа. Тус чуулган нь Монгол Улсын Эрүүл Мэндийн Яамны санаачлагаар, ДЭМБ-ын техникийн болон санхүүгийн дэмжлэгтэйгээр зохион байгуулагдаж байгаа бөгөөд ЭМЯ, АШУҮИС, АШУҮИС-ийн Сувилахуйн сургууль, АШУҮИС-ийн Дархан-Уул аймаг дахь АУС, АШУҮИС-ийн Говь-Алтай аймаг дахь АУС, АШУҮИС-ийн Дорноговь аймаг дахь АУС, МҮИС, ОУУБИС, Этүгэн их сургууль, Энэрэл дээд сургууль, Глобал удирдагч дээд сургууль, Шинэ анагаах ухаан их сургууль, ЭЗШУИС зэрэг Монгол улсын хэмжээнд сувилахуйн боловсрол олгож буй өмчийн бүх хэлбэрийн сургуулиудын захирал, сувилахуйн тэнхимийн эрхлэгч, сувилахуйн мэргэжлийн багш нар оролцлоо. Сувилахуйн боловсролын өнөөгийн байдлын талаар сургууль бүр илтгэл танилцуулж, ЭМЯ-ны эмнэлгийн тусламжийн газрын ахлах мэргэжилтэн С.Алтанбагана, АШУҮИС-ийн Сувилахуйн сургуулийн ахлах багш Сувилахуйн ухааны доктор Г.Хулан нар сувилахуйн боловсролын дэлхийн стратеги, түүний хэрэгжилтийг хангах хэрэгцээ, шаардлага, сувилахуйн боловсролын өнөөгийн байдал, олон улсын чиг хандлагын талаар илтгэл хэлэлцүүллээ. Чуулганы үдээс хойш “Сувилахуйн шинжлэх ухааны суурь онолын агуулга, хөтөлбөр, сурах бичгийн агуулга” сэдвийн дор оролцогч сургуулийн багш нар бүлгээр ажиллаж, санал бодлоо солилцсон үр дүнтэй чуулган боллоо.   

БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН © 2020-2024
  • Сайтын хандалт:
  • Өнөөдөр: 41
  • Энэ сард: 16,807
  • Нийт: 459,252