Ачаалж байна

Эх баригчдын олон улсын өдрийг угтсан “Жирэмсэнд ээлтэй төрөхийн өмнөх тусламж” сэдэвт эрдэм шинжилгээний хурал

Админ 2020 оны 8-р сарын 14 өдөр

Эх баригчдын олон улсын өдрийг угтсан “ЖИРЭМСЭНД ЭЭЛТЭЙ ТӨРӨХИЙН ӨМНӨХ ТУСЛАМЖ” сэдэвт төвийн бүсийн эрдэм шинжилгээний хурал 5 дахь жилдээ, 2019 оны 5 сарын 3-ны өдөр АШУҮИС-ийн Дархан-Уул аймаг дахь салбар Анагаах ухааны сургуульд зохион байгуулагдлаа. Уг хурлыг АШУҮИС-ийн Дархан-Уул аймаг дахь АУС-ийн эмнэлзүйн тэнхим, эрдэм шинжилгээ, мэдээлэл технологийн алба нь Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлэгтэй хамтран зохион байгуулж байна.
Хуралд АШУҮИС-ийн Дархан-Уул аймаг дахь АУС, Сэлэнгэ, Өвөрхангай, Орхон, Булган, Дорнод, Дархан-Уул аймгийн эмч, багш, эх баригч, лаборант, сувилагч, оюутан судлаачдын 19 илтгэл, 2 салбар хуралдаанаар хэлэлцэгдлээ. Хурлын шүүгчээр АШУҮИС-ийн эх барих, эмэгтэйчүүдийн тэнхимийн багш, дэд профессор, Анагаах ухааны доктор Д.Янжинсүрэн, АШУҮИС-ийн Дархан-Уул аймаг дахь салбар АУС-ийн эм зүй, био-анагаахын тэнхимийн багш, Боловсролын ухааны доктор, дэд профессор Б.Мэндхүү, Сэлэнгэ аймгийн Нэгдсэн эмнэлгийн чанарын хэлтсийн менежер, Анагаах ухааны магистр, тэргүүлэх зэрэгтэй эмч, клиникийн профессор Ц.Сонинбаяр нар ажиллалаа.
Эмч, багш судлаач нарын салбар хуралдаанаас:
I байр – “Жирэмсэн үеийн эмийн хэрэглээний зарим судалгаа” сэдвээр илтгэгч П.Нямсүрэн, Э.Цэцэгдарь, М.Сэлэнгэ, Х.Мөнхчулуун /АШУҮИС-Дархан АУС/
II байр – “Охидын нөхөн үржихүйн зарим асуудлыг судлах нь” сэдвээр Н.Уянга, Б.Мэндхүү, П.Дуламжав /АШУҮИС-Дархан АУС/
III байр – “Сэлэнгэ аймгийн Нэгдсэн эмнэлэгт ихэс түрүүлэлт оноштой эхчүүдийн жирэмслэлт, төрөлтийн байдалд хийсэн судалгаа” сэдвээр Б.Алтанцэцэг, Ж.Номин-Эрдэнэ /Сэлэнгэ-НЭ/ нар.
Эх баригч, оюутан судлаач нарын салбар хуралдаанаас:
I байр – “Үтрээний түрхэцийг Ньюжентийн оноогоор үнэлсэн дүн” сэдвээр Б.Баянмөнх, М.Баттулга, Д.Оюунцэцэг, Д.Мөнхзаяа, О.Эрдэмбаяр, А.Болор /Орхон аймаг-Медипас эмнэлэг/    
II байр – “Сувилгааны түүх хөтлөлтөнд хэрэглэгдэж буй онош сонголтын өнөөгийн байдал” сэдвээр А.Батгэрэл, Б.Мөнхцацрал /Сэлэнгэ-НЭ/
III байр – “Жирэмсэн эхчүүдийн эрүүл мэндийн боловсрол олгох сургалтын үр дүн” сэдвээр Н.Уянга, Д.Сарантуяа /АШУҮИС-Дархан АУС, Төгс билэг сургалтын төв/ нар тус тус байр эзэллээ.

БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН © 2020-2024
  • Сайтын хандалт:
  • Өнөөдөр: 41
  • Энэ сард: 16,807
  • Нийт: 459,252