ОХУ-ын Улан-Үдэ хотын Дорно- Сибирийн Технологи,удирдлагын Улсын Их сургуулиас /ВСГУТУ/ 2019.11.07-08 өдрүүдэд зохион байгуулсан ОУ-ын Оюутны “Залуучуудыг архи, тамхи, мансууруулах бодисоос урьдчилан сэргийлэх нь” сэдэвт нийгмийн ажлын Олимпиадад ОХУ-ын 10, Монгол улсаас 5, нийт 15 баг өрсөлдлөө. Тус Олимпиадад Дархан АУС-ын Эмнэлзүйн тэнхимийн ахлах багш, кл.пр.П.Дуламжаваар удирдуулсан “Антинарко” багийн гишүүд Эх барихуйн- 4 дамжааны оюутан Ө.Бямбасүрэн, Г.Баасансүрэн, Д.Золжаргал, Б.Бүдханд, Г.Давхарбаяр нар амжилттай оролцоод ирлээ. Олимпиадад гэрийн даалгаварт төсөл бичих, багийн мэндчилгээ, видео сурталчилгаа болон багийн асуулт хариулт гэсэн хэсгүүдээр оюутнууд өрсөлдөв. Манай оюутнуудын “Антинарко” баг нь шилдэг шийдэлтэй видео сурталчилгааны төрөлд шалгарч, өргөмжлөл, үнэ бүхий зүйлээр шагнуулав.