ДОН БОСКОГИЙН ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР”-Т АШУҮИС-ИЙН ДАРХАН-УУЛ АЙМАГ ДАХЬ АНАГААХ УХААНЫ ИХ СУРГУУЛИАС 10-Н ОЮУТАН ХАМРАГДЛАА
Орон нутгийнхаа их дээд сургуульд суралцаж байгаа болон суралцахаар элссэн 31-н оюутанд Дон боскогийн тэтгэлэг хөтөлбөрт хамрагдаж 25 сая төгрөгний
тэтгэлэг олгохоор болж өнөөдөр батламжийг нь гардуулан өглөө.
Орон нутгийнхаа их дээд сургуульд суралцаж байгаа сурлага, урлаг, спортоор манлайлагч, зорилтот бүлгийн оюутнууд, Ерөнхий боловсролын сургуулийн төгсөх ангийн нийт 72 хүүхэд материалаа ирүүлсэн байна. Оюутан, сурагчдын идэвх чармайлтыг дэмжих, тэргүүний болон зорилтот бүлгийн хүүхдүүдийг сурах нөхцөлийг бүрдүүлж өгсөнд тэд баяртай байлаа.
Ашуүис-ийн Дархан-Уул аймаг дахь Анагаах Ухааны Их сургуулиас10-н оюутан
хамрагдсаны 4-н 500.000 мянган төгрөгийн тэтгэлэг,
• Амаржаргалын Энхзул
• Болормаагийн Эрдэнэтулга
• Нэргүйн Сайн-Үйлст
• Сайнбуянгийн Отгонзаяа
6-н оюутан 1.000.000 сая төгрөгийн тэтгэлэг
• Батсайханы Дуламсүрэн
• Баттогтохын Отгонхишиг
• Бат-Амгалангийн Ариун-Эрдэнэ
• Нэргүйн Жаргалмаа
• Батпүрэвийн Мөнхшүр
• Отгонбаярын Азбаяр
нар гардан авлаа. Тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах оюутнууд нь амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур үзүүлэлттэй, сурлагын түвшингийн голч дүн нь 2.8-аас дээш, ёс зүйн зөрчил гаргаагүй оюутан байх, тухайн сургуулийн болон багийн Засаг даргын тодорхойлолт, тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах өргөдөл зэрэг холбогдох материалыг бүрдүүлсэн байх ёстой бөгөөд ирэх жилийн санхүүжилт 25 сая төгрөг байх юм байна.