Ачаалж байна

АШУҮИС-ийн захирал Н.Хүрэлбаатар салбар сургуулиудын удирдлага, хамт олонтой цахим уулзалт хийлээ.

Админ 2020 оны 9-р сарын 3 өдөр

2020 оны 9-р сарын 1-ний өдөр АШУҮИС-ийн захирал, профессор Н.Хүрэлбаатар Дорноговь, Говь-Алтай, Дархан уул аймаг дахь салбар АУС-ын удирдлага, хамт олонтой цахим уулзалт хийв. Захирал Н.Хүрэлбаатар салбар 3 сургуулийн хамт олонд хичээлийн шинэ жилийн баярын мэнд хүргэж, 2020-2021 оны хичээлийн жилийн ажлын төлөвлөгөө, ажлын явцыг сонсож, хийж буй ажлаа улам эрчимжүүлж, чанарын ахиц гаргаж ажиллах үүрэг даалгавар өглөө.
   Түүнчлэн уулзалтын үеэр “Цаг үеийн нөхцөл байдалтай уялдуулан хичээлийг цахимаар зохион байгуулах, цахим хичээлийн агуулга, чанар, хүртээмжид анхаарч, оюутан бүрт хүргэх тал дээр дэмжлэг үзүүлэн, багш ажилчдын ажиллах орчинг сайжруулан, нэн ялангуяа дэлхий дахинд коронавирүсийн цар тахал дэгдсэн энэ цаг үед ард иргэдийнхээ амь нас, эрүүл мэндийг сахин хамгаалах бэлэн байдлыг хангаж, манлайлан ажиллах” ёстойг  онцлов.

 

БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН © 2020-2024
  • Сайтын хандалт:
  • Өнөөдөр: 41
  • Энэ сард: 16,807
  • Нийт: 459,252