Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 22-р ангитай хамтран гал түймэр унтраах, аврах тактикийн сургуулийг зохион байгуулсан. Сургуулалтыг явуулахын өмнө гал түймэр унтраах тактикийн сургуулийн хөтөлбөр, төлөвлөгөөг боловсруулан холбогдох албан тушаалтнаар батлуулж төлөвлөгөөний дагуу танхимийн сургалтыг Гал унтраах, аврах 22-р ангийн захирагч хошууч Н.Отгонбаяр, ДУА-ийн ОБГазрын сургалт, сурталчилгаа хариуцсан мэргэжилтэн ахмад С.Саран, эмч, сэтгэл зүйч дэслэгч Д.Энхбаатар, эрсдэлийн үнэлгээний мэргэжилтэн дэслэгч н.Янжинлхам нар удирдан зохион байгуулсан. Практикийн сургалтыг Гал унтраах, аврах 22-р ангийн салаан захирагч ахмад А.Нармандах, ахлах дэслэгч Д.Энхтүвшин нар удирдан зохион байгуулсан. Тус сургалтад нийт 63 багш, ажилтан, ажилчид хамрагдсан.