ОХУ-ын Эрүүл Мэндийн Яамны харьяа Башкир Улсын Анагаах Ухааны их сургууль /БГМУ нь 1932 оны 03.25 нд үүсгэн байгуулагдсан. Башкирийн Анагаах Ухааны их сургууль нь эмчилгээ, хүүхдийн эмчилгээ, био-ангаах, эрүү нүүр, эм зүй гэсэн 5 үндсэн салбартай, 79 тэнхимтэй. Тус их сургуулийн бүрэлдэхүүнд Мэргэжил дээшлүүлэх Институт, Анагаахын ухааны коллеж, элсэлтийн өмнөх Мэргэжлийн чиглэл олгох Төв зэрэг бүрэлдэхүүнтэй. Башкирийн АУИС Их сургууль нь 755 ор бүхий Их сургуулийн эмнэлэг, эрүү нүүрний поликлиник, эрдэм шинжилгээ-судалгааны төв лаборатори, эсийн өсгөврлөлтийн лаборатори, эрдэм шинжилгээний төв номын сан, нөхөн сэргээх болон сувилалын, хавдар судлалын, зүрх судасны, анагаахын шинэ технологи гэсэн 4 том эрдэм шинжилгээ-судалгааны Институттэй.Төгсөлтийн дараах нарийн мэргэжлийн сургалтын Магадлан итгэмжлэгдсэн дууриамал орчины төв, оюутны 6 дотуур байр зэрэг бүтэцтэй ОХУ-ын Башкири улсын томоохон их сургууль юм. Тус онлайн уулзалтад ОХУ-ын Башкир улсын Анагаах ухааны их сургуулийн ректор, Оросын Шинжлэх ухааны академийн гишүүн, ОХУ-ын Волга Холбооны дүүргийн ерөнхий урологич, профессор Валентин Павлов, Башкирын улсын Анагаах ухааны их сургуулийн Шинжлэх ухааны асуудал эрхэлсэн проректор, профессор Ирина Рахматуллина, Башкирын улсын Анагаах ухааны их сургуулийн Инновацийн ажил эрхэлсэн проректор, профессор Анвар Бакиров, Башкирын улсын Анагаах ухааны их сургуулийн Эмчилгээний асуудал эрхэлсэн проректор, профессор Виталий Викторов, Башкирын улсын Анагаах ухааны их сургуулийн Олон улсын хэлтсийн дарга Руслан Абдрахимов, АШУҮИС-ийн Дархан-Уул аймаг дахь салбар Анагаах ухааны сургуулийн захирал Б.Баясгаланмөнх, ЭШМТА-ны дарга О.Отгонтогоо, СБЗА-ны дарга Б.Хандаа, ЗХНА-ны дарга Ц.Нандинсүрэн, Эмнэл зүйн тэхимийн эрхлэгч П.Дуламжав нар оролцлоо. Онлайн уулзалтаар тус сургуультай хамтын ажиллагааны гэрээ хийж, багш оюутан солилцох, хамтран эрдэм шинжилгээний хурал зохион байгуулах, хамтарсан судалгааны төсөл хэрэгжүүлэхээр тохиролцлоо.