Ээлжит онлайн уулзалт 2020 оны 06 сарын 30 өдөр боллоо. Франц талаас Аллиер мужийн Ерөнхий зөвлөлийн гадаад хамтын ажиллагаа хариуцсан мэргэжилтэн Вероник, Эрүүл мэнд (Ковид-19) хариуцсан мэргэжилтэн Франсуа,APAU нийгэмлэгийн эрүүл мэндийн төслийн ажилтан Мари Одиль,APAU нийгэмлэгийн гишүүн, Муланы сувилахуйн сургуулийн багш Сильви нар оролцлоо. Монгол талаас аялал жуулчлалын DMD байгууллага, Өвөрхангай аймгийн ХХААГ-ын удирдлага, АШУҮИС-ийн Дархан-Уул аймаг дахь салбар Анагаах ухааны захирал Б.Баясгаланмөнх нар оролцлоо. Франц талаас Франсуа танилцуулга хийлээ. Тус мэдээлэлд Франц улсын төрийн байгууллагынхан 3түвшинд (энгийн, өндөржүүлсэн, онц байдлын) “Үйл ажиллагааг хэвийн явуулах төлөвлөгөө”-г боловсруулан ажилласан болохыг танилцууллаа. Монгол талаас АШУҮИС-ийн Дархан-Уул аймаг дахь АУС-ын захирал, АУ-ны доктор Б.Баясгаланмөнх Аллиер муж,APAU нийгэмлэг, Муланы Сувилахуйн сургуультай дараах чиглэлээр хамтын ажиллагааг хэвийн тогтвортой үргэлжлүүлэх талаар санал солилцлоо. Үүнд:
• Оюутан солилцооны хөтөлбөр
• Erasmus+ хөтөлбөрийн талаар
• Эмийн ургамал, үнэрт ургамлыг тарималжуулах талаар хэлэлцэн хамтын ажиллагааг хэвийн үргэлжлүүлэхээр тохиролцлоо. Дараагийн цахим уулзалтыг 09 сард “Залуучуудын нийгэм хамгаалал” сэдвээр ярилцаж хэлэлцэхээр боллоо.