 
                
                 АШУҮИС-ийн удирдлагын баг 2021 оны 06 сарын 30-ны өдөр дараах бүрэлдэхүүнтэй тус сургуульд айлчлав. Тус удирдлагын багт АШУҮИС-ийн захирал, АУ-ны доктор, профессор Н.Хүрэлбаатар, Боловсрол эрхэлсэн дэд захирал, МУ-ын гавьяат багш, АУ-ны доктор, профессор Г.Батбаатар, Хяналт-шинжилгээ, үнэлгээний газрын дарга, АУ-ны доктор, профессор Б.Цацралт-Од нар ажиллалаа. Сургуулийн үйл ажиллагаатай танилцажнийт багш, ажилтан, ажилчидтай цахимуулзалтыг ZOOM апликейшн дээр суурилан цахим сургалтын кабинетээс зохион байгууллаа. Дархан Уул аймаг дахь салбар Анагаах Ухааны сургуулийн захирал, АУ-ны доктор Б.Баясгаланмөнх сургуулийн хөгжил, өнөөгийн байдлын талаар товч танилцууллаа. АШУҮИС-ийн захирал, АУ-ны доктор, профессор Н.Хүрэлбаатар Их сургуулийн хөгжлийн бодлого, төлөвлөлтийг танилцуулан дараах чиглэлээр үүрэг даалгавар өгч ажиллалаа.
•     Багш нарыг эрдэмжүүлэх ажлыг эрчимжүүлэх
•     Эрдэм шинжилгээ, судалгааны ажилд багш нарыг түлхүү оролцуулах
•     Сургалтын үйл ажиллагааг чанаржуулах, цахим сургалтыг шинэ шатанд гаргах
•     Оюутны хөгжлийн асуудалд, хүмүүжлийн асуудалд анхаарлаа хандуулах
•     Мэргэжлийн үйл ажиллагаанд багш нарын оролцоог нэмэгдүүлэх чиглэл өглөө. Мөн сургуулийн дэргэдэх Сайхан сэтгэл” клиникийн эмнэлгийн өргөтгөл, бүтээн байгуулалтыг дэмжих, Эрдмийн зөвлөл байгуулах ажлыг судлан үзэхээ захирал, профессор Н.Хүрэлбаатар онцоллоо.
 
                 
                 
                 
             
                                        