Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Эрүүл мэнд боловсрол соёлын хяналтын газрын дарга М.Нямсүрэн, Боловсролын хяналтын улсын ахлах байцаагч Б.Эрдэнэчулуун, Боловсролын хяналтын улсын ахлах байцаагч Д.Батсүх нар 2021 оны 9-р сарын 21-22 өдрүүдэд Дархан-Уул аймагт ажилласан.
Төрийн хэвшилийн боловсролын сургууль бүхлээрээ хөгжих арга хандлагын үнэлгээний шалгуур үзүүлэлтээр сургуулийн үйл ажиллагааг шалгах хяналтын хуудастай дүйцүүлж сайжруулах хэлэлцүүлэгт аймгийн БСУГ, Их дээд сургуулийн консорциумын удирдлагууд оролцсон. Хэлэлцүүлэг АШУҮИС-ийн Дархан-Уул аймаг дахь салбар Анагаах ухааны сургуулийн А-301 тоот зааланд явагдлаа.
Тус сургуулийн Сайхан сэтгэл эмнэлэг, Хонгор суманд байрлах эмийн ургамлын полигоны үйл ажиллагаатай үйл ажиллагаатай танилцсан.