Ачаалж байна

Боловсрол, шинжлэх ухааны дэд сайд Г.Ганбаяраар ахлуулсан ажлын хэсэг Дархан-Уул аймаг дахь АШУҮИС, ШУТИС, ХААИС-ийн үйл ажиллагаатай танилцлаа

Админ 2021 оны 10-р сарын 12 өдөр

         Их, дээд сургуулиудыг сургалт-эрдэм шинжилгээ-үйлдвэрлэлийн цогцолбор болгож орон нутагт хөгжүүлэх ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлэхээр судалгаа хийж байна. 
✅  АШУҮИС: 1969 онд Сувилагчийн техник мэргэжлийн сургууль нэртэйгээр байгуулагдсанаас  хойш үйл ажиллагаагаа явуулж байна. Өнөөдөр хоёр хичээлийн байр, 300 ортой дотуур байртай. Нийт 2000 хүний хүчин чадалтай ч 1000 гаруй оюутан суралцаж байна. Өнөөдрийн байдлаар 100 орчим багш, ажилтан, ажиллагсадтай. Ажилтнуудын зүгээс төрийн албан хаагчийн 36 сарын нэмэгдлийг шийдвэрлэж өгөхөд анхаарах, сургуулийн дэргэдэх сувиллын зөвшөөрлийн асуудлыг хөндөж байлаа. Үүнээс гадна Их сургуулийн сургалтын эмнэлэг байгуулахаар  төлөвлөж ажиллаж байгаа юм.          
 
    Боловсрол, шинжлэх ухааны дэд сайд Г.Ганбаяраар Дархан-Уул аймагт их сургуулийн хотхон байгуулахдаа оюутнуудад зориулсан төлбөрийн хөнгөлөлт, тогтвор суурьшилтай ажилласны тэтгэмжийг багш, ажилтан, ажиллагчдад олгох эрх зүйн орчныг бүрдүүлэх, орон сууцжуулах хөтөлбөрт аймгийнхныг хамруулахад анхаарч ажиллах юм.

 


 

 

БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН © 2020-2024
  • Сайтын хандалт:
  • Өнөөдөр: 21
  • Энэ сард: 15,997
  • Нийт: 458,442