 
                
                “ДЭЭД БОЛОВСРОЛ-ЭРИН ҮЕ” СЭТГҮҮЛ ISSN ДУГААР АВЧ ОЛОН УЛСЫН СТАНДАРТАД НИЙЦСЭН, ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨГДСӨН СЭТГҮҮЛ БОЛОВ
   АШУҮИС-ийн Дархан-Уул аймаг дахь Анагааах ухааны сургуулиас эрхлэн гаргадаг . “ДЭЭД БОЛОВСРОЛ-ЭРИН ҮЕ” сэтгүүл нь 2017 оноос үйл ажиллагаа явуулж нийтдээ 6 дугаар гаргасан болно.
   Өнөөдөр ISSN дугаарын бүртгэлийг UNESCO болон францын засгийн газрын хамтран байгуулсан, Парист байршилтай ISSN international Centre хийж байна.
   “ДЭЭД БОЛОВСРОЛ-ЭРИН ҮЕ” сэтгүүлдээ ISSN: 2789-8946 дугаар авч олон улсын хэвлэлийн нэгдсэн дата санд амжилттай бүртгүүлж, “ДЭЭД БОЛОВСРОЛ-ЭРИН ҮЕ” сэтгүүл олон улсын стандарт нийцсэн, хүлээн зөвшөөрөгдсөн сэтгүүл боллоо.

 
                 
                 
                