2021-2022 оны хичээлийн жилд шинээр ажиллаж байгаа залуу багш нарт зориулан “Шинэ багшийн сургалт”-ыг тус сургуулийн “Багш хөгжлийн төв”-өөс 2021.11.10-аас 17-ны өдрүүдэд танхим, цахим хосолсон хэлбэрээр зохион байгуулагдлаа. Сургалт дараах агуулгын хүрээнд онол, дадлага хосолсон хэлбэрээр явагдлаа. Үүнд:
• “Үр дүнд суурилсан сургалтын хөтөлбөрийн хөгжил” сэдвээр сургуулийн захирал, АУ-ны доктор, дэд профессор Б.Баясгаланмөнх 2021.11.10
• “Багшийн хөгжил” сэдвээр СБЗА-ны дарга Б.Хандаа 2021.11.11
• “ИСУМС-ийн ашиглалт” сэдвээр СБЗА-ны арга зүйч Э.Мөнхчимэг 2021.11.15
• “Эрдэм шинжилгээ, судалгааны ажлын гүйцэтгэл” сэдвээр ЭШМТ-ны дарга, эм зүйн ухааны доктор О.Отгонтогоо 2021.11.16
• “Багшлахуй” сэдвээр ахмад багш клиникийн профессор Х.Амаржаргал, Д.Нямааажав нар тус тус сургалтыг удирдан чиглүүлсэн байна