Монгол Улсын ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөтөлбөр, “Ногоон Дархан-2032” хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Дархан-Уул аймгийн ИДМСК-ийн оюутан бүрийг тарьц, суулгац ургуулагч болгох зорилго бүхий сургалт 2022 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр ХААИС-ийн Дархан-Уул аймаг дахь салбар сургууль дээр зохион байгуулагдаж тус сургуулийн 14 оюутан хамрагдсан. Сургалтаар Нарс модны ач холбогдол, тарьц суулгац бэлтгэх хөрс бэлтгэх онолын болон дадлага хичээл орлоо.