THE INTERNATIONAL MEDICAL SCIENCE CONFERENCE VII” эрдэм шинжилгээний хурал 9-р сарын 23-ны өдөр Сайншанд хотноо цахим, танхим хосолсон хэлбэрээр зохион байгуулагдлаа. Тус хурлыг АШУҮИС-ийн Дархан-Уул АУС, Говь-Алтай АУС, Дорноговь салбар АУС хамтран 7 дахь жилдээ зохион байгуулж байгаа билээ. Эрдэм шинжилгээний хурлын үйл ажиллагааг нээж АШУҮИС-ийн Дорноговь аймаг дахь салбар АУС-ийн захирал БУ-ын доктор М.Отгончимэг үг хэлж, Дархан-Уул салбар АУС-ийн захирал АУ-ын доктор, дэд профессор Б.Баясгаланмөнх, Говь-Алтай салбар АУС-ийн захирал БС-ын доктор Д.Гүндэгмаа, АШУҮИС-ийн БАС-ийн багш доктор, профессор Б.Ганбаатар нар мэндчилгээ дэвшүүллээ. Эрдэм шинжилгээний хуралд зочин илтгэлээр АНУ-ын Мичиганы их сургуулийн багш Катрин Нелсон, АНУ-ын Файрфакс мужийн Айнова эмнэлгийн мэргэшсэн сувилагч Г.Энхжаргал, АШУҮИС-ийн АУС-ийн Нүд судлалын тэнхимийн багш АУ-ны магистр П.Баясгалан, Дорноговь АУС-ийн ахмад төгсөгч АУ-ны магистр Х.Хүүхнээ, Япон улсын София олон улсын их сургуулийн Сувилахуйн тэнхимийн доктор профессор Yae Yoshino, БНСУ-ын Коняан Их сургуулийн Үндэсний судалгааны төвийн судлаач АУ-ны магистр С.Болор-Эрдэнэ, Монфа-Трейд ХХК-ийн эмч төлөөлөгч Б.Гарьд нар оролцлоо. Мөн Япон улсын Мацудо Их сургуулийн захирал Наоки Ивамото, орчуулагч Б.Чулуунбаатар, Э.Хулан нар танхимаар оролцов. Хуралд АШУҮИС-ийн БАС, АУС, НЭМС, Сувилахуйн сургууль, Эрдмийн сургууль, ШУТГ, ЭЗШУИС, МАУОУС, Дорноговь АУС, Дархан-Уул, Говь-Алтай АУС, Монгол-Японы эмнэлэг, Олон Улсын Улаанбаатарын Их Сургууль, УНТЭ, УХТЭ, Ач АУС, Эрүүл мэндийн Хөгжлийн төв, Өргөө амаржих газар, ЭХЭМҮТ, Дорноговь, Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Дундговь, Өмнөговь, Сэлэнгэ аймгийн Нэгдсэн эмнэлгийн судлаачдын 70 гаруй бүтээл ирүүлснийг хэлэлцүүлж, илтгэлийн хураангуй болгон хэвлүүллээ.