Ачаалж байна

ОХУ-ын Буряти, Беларус улсын их сургуулиудын төлөөлөгчидтэй “Эмийн ургамлын полигоныг сургалтанд ашиглах нь” нээлттэй хэлэлцүүллэг

Админ 2022 оны 10-р сарын 17 өдөр

     Хамтарсан хэлэлцүүлэгт зохион байгуулах комисс ОХУ-ын Архангельскийн АУИС, Сибирийн Шинжлэх ухаан Технологийн улсын Их сургууль, Крымийн Их сургууль, Воронежийн багшийн Их сургууль, Смоленскийн улсын Их сургууль, Москвагийн I-р АУИС, Казанийн Үндэсний судалгаа шинжилгээний Их сургууль, Беларус улсын Эрүүл мэндийн эдийн засаг,  удирдлага, тоног төхөөрөмжийн автоматжуулалтын эрдэм шинжилгээ судалгааны Төв, Беларусь улсын АУИС, Беларусь улсын Мэс засал, эрхтэн шилжүүлэх суулгах, цус судлалын эрдэм шинжилгээ судалгааны Төв, Минск хотын Нэгдсэн эмнэлэг, Беларусь улсын төмөр замын Сувилалын газар, Буряти улсын Дорно-Сибирийн удирдлага, технологийн Их сургуулийн  доктор, профессор, удирдлагууд нийт 27 төлөөлөгчидтэй хамтарсан хэлэлцүүлэг явуулав. Хэлэлцүүлэгийн үеээр эмнэлзүй, судалгаа шинжилгээний чиглэлээр хамтран ажиллах,  төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх боломжийн талаар нээлттэй ярилцав.  Хэлэлцүүллэг амжилттай явагдаж, зочид төлөөлөгчидөд сертификат гардуулав.
    Хэлэлцүүллэгийн хөтөлбөрийн дагуу Хонгор суманд байрлах АШУҮИС, Дархан-Уул аймаг дахь Анагаах Ухааны Сургуулийн эмийн ургамлын полигоныг түшиглэн ОХУ болон Монгол улсын ШУТГ-ийн хамтарсан төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх боломжийн талаар ярилцаж, тохиролцов. 

БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН © 2020-2024
  • Сайтын хандалт:
  • Өнөөдөр: 25
  • Энэ сард: 16,853
  • Нийт: 459,298