Хөтөлбөрийн дэд хорооны шийдвэрээр 2022-2023 оны хичээлийн жилд Сувилахуй (бакалавр, диплом), Эх барихуй (бакалавр), Эм найруулагчийн дипломын сургалтын хөтөлбөрүүдийг магадлан итгэмжлүүлэх үйл ажиллагааг эхлүүлж, Захирлын 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн А/88 тоот тушаалаар Сургалтын хөтөлбөр магадлан итгэмжлүүлэх ажлын хэсэг болон ажлын төлөвлөгөө батлагдлаа. Ажлын төлөвлөгөөнд тусгагдсанаар сургалтын хөтөлбөрүүдийг БШУСын 174-р тушаал, мэргэжилтний цогц чадамжид тулгуурлан шинэчлэн боловсруулах, багшийн ажлын хавтсыг багшийн ажлын үнэлгээний шалгуур болон багшийн алтан дүрэмд заасны дагуу шинэчлэх ажлууд явагдаж байна.