Ачаалж байна

“БАГШИЙН АЛДАР-2022” ХҮНДЭТГЭЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Админ 2022 оны 12-р сарын 13 өдөр

АШУҮИС-ийн Дархан-Уул аймаг дахь АУС нь багшийн нараа алдаршуулах зорилгоор олон жил үр бүтээлтэй ажилласан багш нарынхаа алдарыг тэмдэглэдэг уламжлалтай билээ. Энэ удаагийн “Багшийн алдар-2022” үйл ажиллагаанд Суурь Шинжлэх Ухааны тэнхимийн ахлах багш Боловсрол судлалынмагистр, Боловсролын тэргүүний ажилтан Ц. Болормаа, Суурь Шинжлэх Ухааны тэнхимийн багш, Техникийн ухааны магистр, Боловсролын тэргүүний ажилтан Д. Хишигжаргал, Суурь Шинжлэх Ухааны тэнхимийн ахлах багш, Хэл шинжлэлийн доктор, дэд профессор, Алтан гадас одонт Л.Нарантуяа, Суурь Шинжлэх Ухааны тэнхимийн багш, Боловсрол судлалын магистр, Боловсролын тэргүүний ажилтан Ш. Оюунчимэг нарын оролцсон багшийн алдар хүндэтгэлийн үйл ажиллагааг 2022 оны 11-р сарын 28-ны өдөр амжилттай зохион байгууллаа. СШУТ-ийн ахлах багш Ц. Болормаа нь ажиллах хугацаандаа багш, тэнхимийн эрхлэгчээр ажиллаж байсан бөгөөд тус сургуульд 2001 оноос тасралтгүй 21 жил ажилласан байна. СШУТ-ийн багш Д. Хишигжаргал нь сургуульдаа 15 жил ажиллах хугацаандаа Менежер, ТДА-ны арга зүйч, СА-ны арга зүйч, СШУТ-ийн багшаар тус тусажиллаж байна. СШУТ-ийн ахлах багш Л. Нарантуяа нь сургуульдаа 10 жил ажиллах хугацаандаа ЭШАжилтан, Эрдэм шинжилгээ гадаад, харилцааны албаны дарга, СШУТ-ийн эрхлэгч болон багшаар тус тус ажиллаж байна. Багш Ш. Оюунчимэг нь сургуульдаа 16 жил СШУТ-ийн багшаар тус тус ажиллаж байна. Эдгээр багш нарыг олон жил үр бүтээлтэй, идэвх санаачлагатай ажиллаж, сургуулийнхаа хөгжил дэвшилд оруулсан хувь нэмрийг нь үнэлж Боловсролын тэргүүний ажилтан, Алтан гадас одонгоор тус тус шагнаж байсан байна.

 

БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН © 2020-2024
  • Сайтын хандалт:
  • Өнөөдөр: 28
  • Энэ сард: 16,856
  • Нийт: 459,301