Ачаалж байна

ОЛОН УЛСЫН ОЮУТНЫ ЭРХИЙГ ХАМГААЛАХ ӨДӨР

Админ 2022 оны 12-р сарын 13 өдөр

Жил бүрийн 11 сарын 17 -ны өдрийг Олон улсын оюутны эрхийг хамгаалах өдөр болгон зарласантай холбогдуулж “ОЮУТНУУДЫН НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ” хөтөлбөрийг гаргаж Сургуулийн
захирлаар хянан батлуулж уг үйл ажиллагааг амжилттай зохион байгуулж явууллаа.Үүнд: АШУҮИСийн салбар Дархан-Уул аймаг дахь АУС-ийн Шилдэг-Оюутанд олгодог сургалтын төлбөрийн тэтгэлгийг дараах төрлүүдээр зарлан явуулсан.
 1.Сурлагын голч дүнгээр-22
 2.Урлагийн амжилтаар-3
 3.Спортын амжилтаар-3
 4.Нийгмийн идэвхи,Судалгаа шинжилгээ-5
 5.Шилдэг элсэгч болон Тэргүүлэх хөтөлбөрөөр элссэн оюутнууд-19
 6. Зорилтот бүлэгт хамрагдах оюутнууд -8 
Нийт 60 оюутныг шалгаруулж 33 сая төгрөгний сургалтын төлбөрийн тэгэлэг олгосон. Мөн сургуулийн оюутнуудын дунд зохион байгуулагдсан урлаг спортын наадамд шалгарсан шилдэг оюутан,анги,баг хамт олныг шагнаж урамшууллаа. Оюутны зөвлөлийн тэргүүн Б.Чингис Оюутны зөвлөлийн үйл ажиллагааны танилцуулга, 2022-2023 оны хичээлийн жилд зохион байгуулах үйл ажиллагааны төлөвлөгөөг танилцуулж өнгөрсөн хичээлийн жилд хийсэн ажлын тайлангаа тавьсан.Тухайн өдөр “Оюутнуудын дуу хоолой” хаалттай хэлэлцүүлгийг Оюутнуудын Төлөөлөл болох 26 потокийн дарга, 67 хэсгийн дарга, клубын тэргүүн7,оюутны зөвлөл-33 зэрэг 133 оюутнууд Оюутнуудад тулгамдаж байгаа асуудлыг ярилцаж хэлэлцүүлгийн үр дүнг Сургуулийн захиралд танилцуулсан. Оюутны 12 клуб үйл ажиллагаагаа таниулан сурталчилж оюутан элсүүлж , шинээр 3 клуб нээгдэж батламжаа гардан авсан.

БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН © 2020-2024
  • Сайтын хандалт:
  • Өнөөдөр: 28
  • Энэ сард: 16,856
  • Нийт: 459,301