
АШУҮИС-ийн Дархан-Уул аймаг дахь салбар Анагаах Ухааны Сургууль нь 2018 оноос Байгаль Орчны чанарын менежментийн ISO14001:9001 хэрэгжүүлж байгаа бөгөөд оюутнуудтайгаа хамтран “Эко клуб”-ыг ажиллуулж байна. Клубын үйл ажиллагааны хүрээнд “Подкаст” төслийг санаачлан, УИХ-н гишүүн Г.Дамдиннямын хөрөнгө оруулалтаар дуу бичлэгийн студийн нэмэлт тохижилтыг хийн гүйцэтгэж байна.