АШУҮИС-ийн Дархан-Уул аймаг дахь салбар Анагаах ухааны сургууль, МЭЗБНЭХ-ны Дархан-Уул аймаг дахь салбар Эм холбооноос хамтран хэрэгжүүлж буй “Эрсдэлгүй Дархан” аяны үйл ажиллагааг хэрэгжүүлэх төлөвлөлтөнд тусгагдсанаар СӨБ-ын болон ЕБС-ийн сурагчдад зориулсан “Зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх” зөвлөмж боловсруулан сурталчлах ажлыг Дархан-Уул аймгийн СӨББ-ын аргазүйчид болон ЕБС-ийн нийгмийн ажилтнуудад хүргэх сургалт-мэдээллийг зохион байгууллаа.