Ачаалж байна

“БАГШИЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ХӨТӨЛБӨР”-ИЙН НЭЭЛТ БОЛЛОО

Админ 2023 оны 2-р сарын 13 өдөр

 “БАГШИЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ХӨТӨЛБӨР”-ИЙН НЭЭЛТ БОЛЛОО
2023.02.09-10
АШУҮИС-ийн Дархан-Уул аймаг дахь салбар АУС-ийн багшийн хөгжлийг дэмжих, чадавхжуулах хөтөлбөрийн нээлт 2023 оны 02-р сарын 09-ны өдөр зохион байгуулагдлаа. Хөтөлбөрийн хүрээнд багш нарт дараах чиглэлээр дэмжлэг үзүүлэн ажилахаар төлөвлөгөөнд тусгагдсан байна. Үүнд:
•    Багш нарыг чадавхжуулах 5 модуль сургалт
•    Эрдмийн зэрэгтэй багш нарын тоог нэмэгдүүлэх
•    Багш, судлаачдад судалгаа хийх, дадлагажих боломж олгох
•    Багшийн эрдэм шинжилгээний чадавхыг бэхжүүлэх
•    Эмнэлзүйн багш  нарыг мэргэжил дээшлүүлэх
Багшийн хөгжлийг дэмжих хөтөлбөрийн нээлтэд АШУҮИС-ийн Багшийн хөгжил, цахим сургалтын газрын дарга, АУ-ны доктор, профессор Г.Батбаатар, Төгсөлтийн өмнөх сургалтын бодлого зохицуулалтын газрын дарга, НУ-ны доктор, дэд профессор С.Хандмаа нар оролцож “Багшийн манлайлал” сэдвээр лекц уншиж, хөтөлбөрийн танилцуулга хийлээ. 
Нээлтийн үеэр Дархан-Уул аймаг дахь салбар АУС-аас эрдмийн зэрэгтэй багш нарыг дэмжих зорилгоор докторантурт амжилттай суралцаж байгаа эмнэлзүйн тэнхимийн эрхлэгч, ахлах багш П.Дуламжав, уламжлалт анагаах ухааны тэнхимийн ахлах багш П.Саруул, эмнэлгийн хөгжлийн албаны дарга Ж.Номин-Эрдэнэ, эмзүй-биоанагаахын тэнхимийн багш Б.Хулан, эмнэлзүйн тэнхимийн дадлагажигч багш В.Тунгалаг, номын санч П.Буянтогтох нарт, багш нарын залгамж холбоог бэхжүүлэх, шинэ багшийг  дэмжих зорилгоор М.Ариунболор, О.Хажидмаа, Ц.Мөнхнаран, О.Оюунсүрэн, Б.Дуламсүрэн нарт, эмийн ургамлын лабораторийг хөгжүүлэх, сургалтын хөтөлбөрийн магадлан итгэмжлэлийг дэмжиж эмзүй-биоанагаахын тэнхимийн эрхлэгч, доктор Д.Мөнх-Эрдэнэ, сувилахуйн тэнхимийн эрхлэгч Л.Оюун-Эрдэнэ, ахлах номын санч Д.Ариунаа нарт зөөврийн болон суурин компьютер гардуулан, эрдэм судлалын ажилд амжилт хүслээ. 
Багшийн эрдэм шинжилгээ,  судалгааны ажлын чадавхыг дээшлүүлэх зорилгоор  “Судалгааны арга зүй ба бүтээл хэвлүүлэх нь” 2 багц цагийн сургалтыг  2023 оны 02-р сарын 09-10-ны өдрүүдэд танхим, цахим хосолсон хэлбэрээр зохион байгуулагдлаа. Сургалтад АУ-ны доктор, дэд профессор Д.Ангармөрөн “Судалгааны загвар, арга зүй”, АУ-ны доктор, профессор С.Энэбиш “Судалгааны ёс зүй”, АУ-ны доктор Ц.Сарнай “Эмнэлзүйн туршилт судалгаа”, СУ-ны магистр Х.Сэр-Од “Эмнэлзүйн туршилт судалгааны статистик шинжилгээ”, “Судалгааны мэдээлэл боловсруулах арга зүй”, АУ-ны доктор, дэд профессор Б.Оюунтөгс “Олон улсын сэтгүүлд өгүүлэл хэвлүүлэх” сэдвээр сургалт зохион байгуулсан нь багш нарын эрдэм судлалын ажлыг идэвхижүүлсэн, дэмжлэг болсон сайхан үйл ажиллагаа боллоо. 


 

БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН © 2020-2024
  • Сайтын хандалт:
  • Өнөөдөр: 30
  • Энэ сард: 16,858
  • Нийт: 459,303