АШУҮИС-ийн Дархан-Уул аймаг дахь Анагаах ухааны сургууль, аймгийн нэгдсэн эмнэлгийн сувилахуйн алба хамтран жил бүр сувилагч, эмнэлгийн тусгай мэргэжилтнүүдийн дунд уламжлал болгон зохион байгуулдаг бүсийн эрдэм шинжилгээний хурал 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдөр танхим, цахим хосолсон хэлбэрээр амжилттай болж өндөрлөлөө. Тус хуралд Улаанбаатар, Дархан-Уул, Сэлэнгэ, Хөвсгөл, Орхон, Дорнод аймгийн сувилагч, эмнэлгийн тусгай мэргэжилтнүүдийн эхний шатанд ирүүлсэн 25 илтгэлээс шалгарсан 13 илтгэлийг хэлэлцүүллээ.
• Тэргүүн байранд:
Улсын хоёрдугаар төв эмнэлгийн сувилагч Ц.Уянга, М.Орхон, Б.Одончимэг, М.Наранцэцэг, Т.Эрдэнэчимэг, Г.Соёлмаа нарын “УХТЭ-ийн мэс заслын дараах шархны халдварын идэвхитэй тандалтын үр дүн”,
• Дэд байранд:
АШУҮИС-ийн МЯЭ-ийн Цусны нөөц зохицуулах нэгж, АШУҮИС, АУС, ЦССҮТ-ийн сувилагч, тусгай мэргэжилтэн П.Цэвэлмаа, О.Пүрэвжал, Я.Мөнгөнцэцэг, О.Үүлэнсолонго, Э.Болор-эрдэнэ нарын “Сувилагч нарын цусны АBO, резус бүлгийг тодорхойлох чадварыг үнэлсэн дүн”,
• Гутгаар байранд:
Орхон аймгийн БОЭТ, Эрдэнэт Медикал эмнэлгийн сувилагч Ц.Туруунаа , Ц.Сугармаа , Д.Отгонбаяр , Ш.Бэхбат нарын “Хөдөлмөрийн насны иргэдэд эрүүл амьдралын хэв маяг, дадал зуршлыг хэвшүүлэх туршилт судалгааны ажлын үр дүнг тооцсон нь” сэдэвт илтгэлүүд тус тус шалгарлаа.
Хурлын зочин илтгэгчээр АШУҮИС-ийн БАС-ийн Харилцааны ур чадварын тэнхимийн багш АУ-ны доктор, профессор С.Наранчимэг, АШУҮИС, Сувилахуйн сургууль, Суурь сувилахуйн тэнхимийн эрхлэгч, ахлах багш, МЯЭ-ийн Сувилахуйн зөвлөх БСУ-ны доктор Г.Ганхуяг, Ионсей их сургуулийн Сувилахуйн Сургуулийн докторант Д.Дуламсүрэн нар оролцлоо.
Эрдэм шинжилгээний хурлын шүүгчээр Дархан-Уул аймаг дахь Анагаах Ухааны сургуулийн ЭШМТА-ны дарга, эм зүйн ухааны доктор, дэд профессор О.Отгонтогоо, ЭШМТА-ны арга зүйч ХШУ-ны доктор С.Одончимэг, ЭМГ-ийн Сувилахуйн тусламж хариуцсан мэргэжилтэн О.Хишигсүрэн нар ажиллаа.