Ачаалж байна

АШУҮИС-ИЙН ДАРХАН-УУЛ АЙМАГ ДАХЬ САЛБАР АНАГААХ УХААНЫ СУРГУУЛИЙН БАГШ НАРТ ЗОРИУЛСАН СУРГАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Админ 2023 оны 4-р сарын 6 өдөр

   Боловсрол, шинжлэх ухааны яам, Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуультай хамтран хэрэгжүүлж буй салбар сургуулиудын багшийн хөгжлийг дэмжих хөтөлбөрийн хүрээнд Дархан-Уул аймаг дахь салбар Анагаах ухааны сургуулийн багш, ажилтнуудад “Сургалтын технологийн дэвшилтэт арга, хэлбэрүүд” сэдэвт сургалт, хэлэлцүүлэг амжилттай зохион байгуулагдаж, нийт 50 оролцогч хамрагдлаа. Төгсөлтийн сургалтын бодлого, зохицуулалтын газрын дарга Б.Дамдиндорж, Төгсөлтийн өмнөх сургалтын бодлого, зохицуулалтын газрын дарга С.Хандмаа, Оюутны хөгжил, удирдлагын газрын дарга Д.Оюунбилэг, Дархан-Уул аймаг дахь
салбар Анагаах ухааны сургуулийн захирал Б.Баясгаланмөнх нар хэлэлцүүлгийг удирдан явуулж, Багшийн ажлын ачаалал, гүйцэтгэлийг тооцох, оюутны хөгжил, эрдэм шинжилгээний чадавхыг нэмэгдүүлэхэд чиглэсэн хэлэлцүүлгийн өрнүүлж, эрдмийн зөвлөлийн гишүүдтэй уулзалт хийж, бодит санал санаачилгыг дэмжин хамтран ажиллахаар тогтлоо. Био-Анагаахын сургуулийн захирал, доктор Г.Дарамбазар Суралцахуйн тархи судлал, Анагаахын химийн тэнхимийн эрхлэгч, доктор, профессор Д.Энхмаа Суурь хичээлийн дадлагын удирдамжийг боловсронгуй болгох нь, Анатомийн тэнхимийн эрхлэгч, доктор, дэд профессор Д.Шинэ-Од Мэргэжлийн суурь хичээлийн заах арга зүйн орчин үеийн аргууд (анатомийн хичээлийн жишээн дээр), Нийгмийн эрүүл мэндийн сургуулийн Эпидемиологи, биостатистикийн тэнхимийн багш Х.Сэр-Од Суралцагчийн сэтгэл ханамжийн судалгааны мэдээллийг боловсруулах нь сэдвээр тус тус нийт багш нарт сургалт явуулж, мэргэжлийн тэнхимийн багш нарт хичээлийн хөтөлбөрийг боловсронгуй болгох, заах арга зүйн чиглэлээр зөвлөгөө өгч хамтран ажиллав. 


 

БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН © 2020-2024
  • Сайтын хандалт:
  • Өнөөдөр: 30
  • Энэ сард: 16,858
  • Нийт: 459,303