Ачаалж байна

Монгол улсын хүний гавьяат эмч Д.Бүрнээгийн нэрэмжит BEST MIDWIFEY ур чадварын тэмцээн амжилттай явагдлаа.

Админ 2023 оны 5-р сарын 11 өдөр

     Эх барихуйн мэргэжлээр суралцагч оюутнуудын дунд жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг тус тэмцээн 2023.04.24-ний өдөр зохион байгуулагдаж Эх барихуй, эх баригчийн II дамжааны 33 оюутан, эх барихуйн III дамжааны 4 оюутан, нийт 37 оюутнууд 4 багт хуваагдан өөрсдийн мэдлэг, ур чадвараа үнэлүүлэн өрсөлдлөө. Тэмцээний ерөнхий шүүгчээр Эмнэлзүйн тэнхимийн ахлах багш, клиникийн профессор Ц.Эрдмаа, шүүгчээр Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн Амаржих тасгийн бага эмч Д.Өлзийжаргал, ахлах зэрэгтэй эх баригч Ж.Жаргалсайхан, эмнэлзүйн тэнхимийн багш Х.Мөнхчулуун нар ажилласан бөгөөд тус тэмцээний давуу талыг оюутнууд болон шүүгч нар дараах байдлаар дүгнэн хэллээ:
- Эрүүл жирэмсэн эмэгтэйг хянаж, төрүүлэх буюу төрөлтийн I, II, III үе, нярайн эрт үед эх барихын тусламжийг багаар үзүүлэх даалгавруудыг гүйцэтгүүлэн багийн менежмент, багаар ажиллах ур чадвар, гардан үйлдлийн ур чадварыг үнэлсэн нь багаар тусламж үзүүлэх ач холбогдлыг таниулсан.
- Эх барихуйн мэргэжлээ сурталчилах богино хэмжээний дүрс бичлэгийг бэлтгэсэн.
- Анги дэвших улсын шалгалтын өмнө зохион байгуулагдаж байгаа нь шалгалтанд бэлтгэхэд туршлага суулгасан, цаашид анхаарах зүйлсийг ойлгон тунгаах боломжийг харуулсан. 
Тэмцээний I байранд Эх барихуй-II дамжааны оюутан Б.Цасчихэр ахлагчтай ХҮЙН ЭЭЖ БАГ, II байранд Эх баригч-II дамжааны оюутан Г.Очмаа ахлагчтай ANUBIS баг шалгарч өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдав.
Тэмцээнд оролцсон оюутан залуустаа баяр хүргэн, сурах их үйлсэд нь өндөр амжилт хүсье.
Зохион байгуулагч: Эмнэлзүйн тэнхим


БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН © 2020-2024
  • Сайтын хандалт:
  • Өнөөдөр: 63
  • Энэ сард: 15,947
  • Нийт: 458,392