АШУҮИС-ийн Дархан-Уул аймаг дахь салбар Анагаах ухааны сургуулиас уламжлал болгон зохион байгуулагддаг “АЖИЛ ОЛГОГЧ-ТӨГСӨГЧДИЙН УУЛЗАЛТ” 2023 оны 04-р сарын 27-ны өдөр зохион байгуулагдаж Дархан-Уул, Сэлэнгэ, Орхон, Архангай аймгийн Нэгдсэн эмнэлэг, Улсын хоёрдугаар төв эмнэлэг, Багануур дүүргийн Эрүүл мэндийн төв, Дөрөвдүгээр эмнэлэг, Интермед, Мөнгөн-Гүүр, Саран элит, Дархан Цанид, Дархан-Үйлс зэрэг 26 ажил олгогч байгууллагуудын 40 гаруй төлөөлөл оролцлоо.
Үйл ажиллагааны хүрээнд сургуулийн удирдлага, ажил олгогч байгууллагуудын төлөөлөл оролцсон “Тогтвортой хөгжил-Хамтын ажиллагаа” хэлэлцүүлэг зохион байгуулагдаж сургууль байгууллагын тогтвортой хамтын ажиллагаа, төгсөгчдийн ур чадвар, төгсөгч сургуулийн эргэх холбоо сэдвээр санал солилцож, хамтын ажиллагааны гэрээг шинэчлэн байгууллаа.
2022-2023 оны хичээлийн жилд тус сургуулийг төгсөх 194 төгсөгчидтэй ажил олгогч байгууллагуудын төлөөлөл уулзаж байгууллагын танилцуулга хийж, ажилд орох хүсэлт гаргасан төгсөгчидтэй ганцаарчилсан ярилцлага зохион байгууллаа.