Эрсдэлгүй, ээлтэй Дархан аяныг жил бүр уламжлал болгон зохион байгуулах ажлын хүрээнд 2022 оны шилдэг оролцоот ААНБ-дын дунд гурван төрөлт тэмцээнийг 2023 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр АШУҮИС-ийн Дархан-Уул аймаг дахь Анагаах ухааны сургууль Эрчим спорт зааланд зохион байгууллаа.
Эрсдэлгүй Дархан 2022” аяныг зохион байгуулагч Дархан-Уул аймгийн ИТХ, Дархан, Орхон, Хонгор, Шарын гол сумын ИТХын төлөөлөгчид, ажлын албаны ажилтнуудаас бүрдсэн баг тамирчид, тус аяны шилдэг оролцоот байгууллагаар шалгарсан аж ахуй нэгж байгууллагын нийт 10 байгууллагын 18 багийн 120 гаруй тамирчид волейбол, шатар, ширээний теннисийн төрлөөр өрсөлдөж
Ширээний теннисний төрөлд:
эмэгтэй
• ДСЦТС ХК-ийн ажилтан М.Цэцэгбаяр
• АШУҮИС-ийн ажилтан Э.Энхзаяа
• Дархан Ус суваг ХК-ийн ажилтан М.Цэнд-Аюуш, эрэгтэй
Эрэгтэй
ДСЦТС ХК-ийн ажилтан Б.Баярсайхан
Дархан-Ус суваг ХК-ийн ажилтан Б.Ганбат
АШУҮИС-ийн ажилтан Д.Алтайхүү нар
Шатрын төрөлд:
эмэгтэй
• ДСЦТС ХК-ийн ажилтан Т.Манда,
• Тээвэр Дархан ХК-ийн ажилтан А.Отгонсүрэн
• 12-р цэцэрлэгийн ажилтан С.Дулам
эрэгтэй
• ДСЦТС ХК-ийн ажилтан Н.Золбаяр
• Дархан Ус Суваг ХК-ийн ажилтан Г.Батболд
• АШУҮИС Д.Алтанхүү
Гар бөмбөгийн төрөлд:
эмэгтэй
• Дархан зах-Тээвэр Дархан
• ДСЦТС ХК
• Эм Холбоо
эрэгтэй
• ДСЦТС ХК
• Дархан Ус суваг ХК
• АШУҮИС-ийн баг тамирчид эхний байруудыг эзэллээ.
АШУҮИС-ийн Дархан-Уул аймаг дахь Анагаах Ухааны Сургуулийн баг тамирчид амжилттай оролцож 1 мөнгөн медаль, 3 хүрэл медаль хүртлээ.