Ачаалж байна

INTERNATIONAL VIRTUAL CONFERENCE “NURSING AND HEALTH SCIENCES”ОЛОН УЛСЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

Админ 2023 оны 9-р сарын 25 өдөр

    АШУҮИС-ийн Дархан-Уул аймаг дахь Анагаах Ухааны сургууль, Японы Жичи-ийн Сувилахуйн сургууль, Франц улсын Моулин хотын Улаан Загалмайн Сувилахуйн сургуулиуд хамтран зохион байгуулсан “Nursing and health sciences” эрдэм шинжилгээний хурлыг ОУ-ын “Сувилагчдын өдөр”-ийг тохиолдуулан 2023 оны 05 дугаар сарын 12-ны өдөр цахим, танхим хосолсон хэлбэрээр амжилттай зохион байгууллаа. 
     Хурлыг нээжДархан-Уул аймаг дахьАУС-ийн захирал доктор, дэд профессорБ.Баясгаланмөнх сувилахуйн салбарын онцлог, судалгааны цар хүрээ, цаашдын ач холбогдлын талаар үг хэлж, хуралд оролцогчдод баяр хүргэж, амжилт хүслээ. 
     Энэ удаагийн хуралд Япон, Франц, Герман, Солонгос, Монгол зэрэг орны судлаачид оролцлоо. Тус эрдэм шинжилгээний хуралд зочин илтгэгчээр Сувилахуйн мэргэжлийн салбар зөвлөлийн ерөнхий мэргэжилтэн СУ-ны доктор, дэд профессор Г.Хулан, Японы Жичи Сувилахуйн сургуулийн доктор Atsushi J Hirao, ХБНГУ-ын Асклепиос Концерны Гадаад сувилагчдын асуудал хариуцсан захирал Хатагтай Астрид Сарториус нар оролцов. Мөн ERASMUS+ төслийн хүрээнд хамтын ажиллагаатай Франц улсын Моулин дахь Улаан Загалмайн Сувилахуйн сургуулийн багш, оюутнууд энэхүү хөтөлбөрийн талаарх санал сэтгэгдлээ илэрхийлэв. 
     Хуралд аман илтгэл 10, ханын илтгэл 3 хэлэлцэгдсэн бөгөөд эрдэм шинжилгээний хурлын Proceeding book (ISBN), бусад мэдээллийг ichs.darkhan@mnums.edu.mn вэб хуудаст байршуулсан байна. Эрдэм шинжилгээний хуралд оролцсон зочин илтгэгчид, бүтээлээ ирүүлсэн нийт судлаач нарт болон сургуулийн “Эрдэмтдийн зөвлөл”-ийн гишүүд, Сувилахуйн тэнхимийн хамт олонд талархал илэрхийлье.
Зохион байгуулагч: ЭШМТА, Сувилахуйн тэнхим

БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН © 2020-2024
  • Сайтын хандалт:
  • Өнөөдөр: 52
  • Энэ сард: 16,880
  • Нийт: 459,325