“ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛ-ЧАНАРЫН БАТАЛГААЖИЛТ" ” сэдэвт ДЭЭД БОЛОВСРОЛЫН ТУЛГАМДСАН АСУУДАЛ VII улсын хэмжээний эрдэм шинжилгээний хурал 2023 оны 11-р сарын 03-ны өдөр цахим хэлбэрээр зохион байгуулагдлаа.
Дээд боловсролын сургалтын тогтвортой хөгжил, чанарын баталгаажилт, багш, судлаачдын судалгааны үр дүнг нийтэд түгээн дэлгэрүүлэх, их дээд сургуулиудын хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийг бүрдүүлэх зорилгоор Дархан-Уул аймгийн Засаг даргын тамгын газар, Дархан-Уул аймгийн Их Дээд Мэргэжлийн Сургуулиудын Консорциум, хамтран зохион байгуулалаа.
Тус эрдэм шинжилгээний хуралд Боловсрол Шинжлэх Ухааны Яам, АШУҮИС, АШУҮИС-ийн Сувилахуйн сургууль, Говь-Алтай, Дорноговь аймаг дахь салбар Анагаах Ухааны Сургуулиуд, ХААИС-ийн харъяа Агроэкологи бизнесийн сургууль, Дархан-Дээд сургууль, ШУТИС-ийн Дархан-Технологийн сургууль, ХУИС-ийн Дархан салбар сургууль, Мандах бүртгэл их сургуулийн Дархан салбар сургууль, ШУТИС-ийн харьяа Эрдэнэт цогцолбор дээд сургууль, МУИС-ийн Дорнод аймаг дахь сургууль МУИС-ийн Ховд аймаг дахь сургууль зэрэг 14 байгууллагын 90 гаруй багш, судлаачид цахимаар оролцож 14 илтгэлийг цахимаар хэлэлцлээ.
Хурлын зочин илтгэгчээр МАУА-ийн гишүүн, академич, АУ-ны доктор, профессор Н.Сүмбэрзул, БМИЗ-ийн дотоод чанарын баталгаажилт хариуцсан шинжээч Д.Ганцэцэг нар оролцлоо.