Ачаалж байна

МОНГОЛ УЛСЫН ГАВЬЯАТ БАГШ Х.ДАМДИНЖАВЫН НЭРЭМЖИТ “ЭМНЭЛГИЙН МЭРГЭЖИЛТНИЙ ЁС ЗҮЙ, ТӨЛӨВШИЛ - IV” ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭ, ОНОЛ ПРАКТИКИЙН ХУРАЛ

Админ 2023 оны 12-р сарын 28 өдөр

АШУҮИС-ийн Дархан-Уул аймаг Анагаах ухааны сургуулиас санаачлан Монгол улсын гавьяат багш Х.Дамдинжавын нэрэмжит “Эмнэлгийн мэргэжилтний ёс зүй, төлөвшил - IV” эрдэм шинжилгээ, онол практикийн хурлыг Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль, ЭМЯ-ны дэргэдэх Анагаах ухааны ёс зүйн хяналтын хороо, Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хяналтын хороотой хамтран 2023.11.15-ны өдөр танхимаар болон цахимаар зохион байгууллаа. 
Тус эрдэм шинжилгээний хуралд танхимаар 
•    ЭМЯ-ны дэргэдэх Анагаах ухааны ёс зүйн хяналтын хорооны дарга,  Монголын Анагаах Ухааны Академийн гишүүн, Академич, БНХАУ-ын Өвөр Монголын Үндэстний их сургуулийн зочин профессор, Япон улсын Токио Ариаке их сургуулийн зочин профессор, Анагаахын шинжлэх ухааны доктор, профессор Д.Цэрэндагва
•    ЭМЯ-ны дэргэдэх Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хяналтын хорооны дарга, Анагаах ухааны доктор, дэд профессор Д.Оюунбилэг
•    Монгол улсын гавьяат багш, Монголын Анагаах Ухааны Академийн Гишүүн, Анагаах ухааны доктор, профессор Н.Сүмбэрзул
•    АШУҮИС-ийн Төгсөлтийн өмнөх сургалтын бодлого зохицуулалтын газрын дарга, Нийгмийн ухааны доктор, дэд профессор С.Хандмаа
•    АШУҮИС-ийн Эрдмийн сургуулийн Анагаах ухааны эрх зүй, боловсрол судлалын тэнхимийн багш, Клиникийн профессор, Дэлхийн Анагаах ухааны эрх зүйн холбооны гишүүн, Монголын Анагаах ухааны эрх зүйн холбоог үүсгэн байгуулагч, Тэргүүн Э.Ганбат
•    ЭМЯ-ны дэргэдэх ЭМЁЗХХ-ны гишүүн, Шинэ анагаах ухааны их сургуулийн Инновацын төвийн захирал, Анагаахын шинжлэх ухааны доктор, профессор Б.Саранцэцэг
•    ЭМЯ-ны дэргэдэх ЭМЁЗХХ-ны гишүүн, ЭМХТ, хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын албаны дарга Ш.Алтанцэцэг
•    Дархан-Уул аймгийн Эрүүл мэндийн газрын дарга, Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан Б.Батцэнгэл, бусад төлөөллийн хамт
•    ЭМЯ-ны дэргэдэх Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хяналтын хорооны Иргэдийн өргөдөл, гомдлыг хянан шийдвэрлэх зөвлөлийн дарга Ш.Оюунчимэг
•    Говь-Сүмбэр аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Ц.Мөнх-Од, бусад төлөөллийн хамт
•    Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн дарга, клиникийн профессор Б.Мөнхбат, бусад төлөөллийн хамт
•    АШУҮИС-ийн Нийгмийн эрүүл мэндийн сургуулийн төлөөлөл
•    Улсын нэгдүгээр төв эмнэлгийн төлөөлөл
•    Улсын гуравдугаар төв эмнэлгийн төлөөлөл
•    Нийслэлийн Зоонозын өвчин судлалын төвийн төлөөлөл зэрэг хүндтэй зочид төлөөлөгчид оролцлоо.
    Зочид, төлөөлөгчид 2023.11.14-ний өдөр Дархан-Уул аймагт хүрэлцэн ирсэн бөгөөд “Анагаах ухааны эрх зүй ба харилцаа” сургалтыг эмч, багш, мэргэжилтнүүдэд хийв. Зочид, төлөөлөгчдөөс Академич Д.Цэрэндагва, Гавьяат багш Н.Сүмбэрзул, Клиникийн профессор Э.Ганбат нарыг Гранд Як буудалд байрлуулж, бусад зочид төлөөлөгчдийг хамтын ажиллагаа бүхий Дархан-Уул аймгийн Ахмадын хөгжлийн төвийн байранд байрлуулав.
    “Эмнэлгийн мэргэжилтний ёс зүй, төлөвшил - IV” эрдэм шинжилгээ, онол практикийн хуралд нийт 28 илтгэл ирүүлснээс аман илтгэлийн төрөлд 15 илтгэл, Е-постер төрөлд 10 илтгэл хэлэлцэгдлээ. Хурлын шүүгчээр ЭМЯ-ны дэргэдэх ЭМЁЗХХ-ны гишүүн, Шинэ анагаах ухааны их сургуулийн Инновацын төвийн захирал, Анагаахын шинжлэх ухааны доктор, профессор Б.Саранцэцэг, ЭМЯ-ны дэргэдэх ЭМЁЗХХ-ны гишүүн, ЭМХТ, хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын албаны дарга Ш.Алтанцэцэг, АШУҮИС-ийн Дархан-Уул аймаг дахь АУС-ийн Эрдэм шинжилгээ, мэдээлэл технологийн албаны дарга, Эм зүйн ухааны доктор, дэд профессор О.Отгонтогоо нар ажиллаа.
Аман илтгэлийн төрөлд: 
•    1-р байранд Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн мэс заслын тасаг, хөнгөвчлөх тусламж үйлчилгээний тасгийн сувилагч Ц.Мөнхзул, Ч.Пүрэвсүрэн, П.Нямаа нарын “Сувилагч, эх баригч, бага эмч мэргэжилтний харилцаа, хандлагын өөрийн үнэлгээний судалгаа” илтгэл
•    2-р байранд ЭМЯ-ны ЭМЁЗХХ-ны гишүүн, Ахмадын тэргүүлэх зэргийн эмч Ч.Одгэрэлийн “Ахмад настанд үзүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд тулгамдаж буй ёс зүйн асуудлууд” илтгэл
•    3-р байранд АШУҮИС-ийн Дархан-Уул аймаг дахь салбар Анагаах Ухааны Сургуулийн багш Х.Өлзийжаргалын “Анагаахын мэргэжлээр суралцагчдын мэргэжлийн ёс зүйн боловсролын асуудалд: Эм зүйн хөтөлбөрийн жишээн дээр” илтгэл
Е-постер төрөлд:
•    1-р байранд Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн Э.Төрмөнх, Б.Туяасайхан, П.Саруул нарын “Дархан Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн Хэсгийн хорооны үйл ажиллагааны туршлагаас” илтгэл
•    2-р байранд Эрүүл мэндийн хөгжлийн төвийн М.Байгальмаагийн “Эрүүл мэндийн хөгжлийн төвийн сайн туршлага” илтгэл
•    3-р байранд АШУҮИС-ийн Дархан-Уул аймаг дахь Анагаах Ухааны Сургуулийн Б.Мэндхүү, О.Дарханбаяр, Ц.Анунгоо, Б.Номин-Эрдэнэ, А.Ариунхүслэн, Э.Мөнхдэлгэр нарын “Оюутнуудын мэргэжлийн зөвлөн туслах үйл ажиллагаанд нөлөөлсөн  “digital medical edu” төслийн үр дүнгээс” илтгэл тус тус шалгарлаа.

Шагналын санг МУ-ын гавьяат багш Х.Дамдинжавын гэр бүлээс 500,000 төгрөгөөр, шавь Д.Оюунбилэг, С.Хандмаа нараас 500,000 төгрөгөөр ивээн тэтгэж, шилдгүүдэд өргөмжлөлийн хамт гардуулав.
Хуралд оролцогчдоос хурлын ач холбогдлыг өндрөөр үнэллээ. Дараагийн хурлыг хамтран зохион байгуулагч Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль дээр зохион байгуулахаар саналыг гаргасан бөгөөд 2025 онд тус сургууль дээр зохион байгуулахаар шийдвэрлэлээ.


 

БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН © 2020-2024
  • Сайтын хандалт:
  • Өнөөдөр: 60
  • Энэ сард: 16,888
  • Нийт: 459,333