Ачаалж байна

“АНАГААХЫН ОЮУТНЫ ХӨГЖИЛ” Оюутнуудын Олон Улсын Эрдэм шинжилгээний хурал

Админ 2024 оны 5-р сарын 31 өдөр

  2024 оны 04 сарын 12-ны өдөр АШУҮИС-ийн Дархан-Уул аймаг дахь салбар Анагаах Ухааны Сургууль нь 55 жилийн ой, Оюутны хөгжил хөтөлбөрийн хүрээнд “АНАГААХЫН ОЮУТНЫ ХӨГЖИЛ” Оюутнуудын Олон Улсын Эрдэм шинжилгээний хурлыг зохион байгууллаа.   Тус хурлын үеэр ОХУ-ын БуриадынАнагаах Ухааны коллежтэй хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурлаа.
   Оюутан залуус, судлаачдын эрдэм судлалыг дэмжих, хөрш орны анагаахын шинжлэх ухааны ололт амжилтаас харилцан суралцах, хамтын судалгааны бүтээлээ түгээн дэлгэрүүлэх, залуу судлаачдад сэдэл төрүүлэх, бие биеэсээ харилцан туршлага солилцох зорилготойгоор зохион байгуулсан “АНАГААХЫН ОЮУТНЫ ХӨГЖИЛ” хуралд 9 (ОХУ-ын Буриадын АУК, АШУҮИС, Анагаах Ухааны сургууль, Био-Анагаахын сургууль, Дорноговь аймаг дахь салбар АУС, Сувилахуйн сургууль, Нүүр ам судлалын сургууль, Улаанбаатар Олон Улсын Их сургууль, Био-Анагаахын хүрээлэн, Дархан-Уул аймаг дахь салбар АУС) сургуулийн судлаачид 6 чиглэлийн хүрээнд 23 аман илтгэл, 3 ханан илтгэлийг хэлэлцүүллээ. Хуралд нийт 194 судлаач, оюутан залуусын 50 гаруй судалгааны бүтээлээлээ ирүүлсэн байна.

Эрдэм шинжилгээ, судалгааны үр дүн бүтээлээ хэлэлцүүлсэн судлаач оюутнууд та бүхэндээ талархал илэрхийлж, цаашдын эрдэм судлалын ажилд нь өндөр амжилт хүсье.
Зохион байгуулагч: АШУҮИС, Дархан АУС, Эм зүй, Био-Анагаахын тэнхим

БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН © 2020-2024
  • Сайтын хандалт:
  • Өнөөдөр: 2
  • Энэ сард: 16,907
  • Нийт: 459,352