АШУҮИС-ийн Дархан-Уул аймаг салбар Анагаах Ухааны сургууль Европын холбооны санхүүжилттэй Найрамдал төслийн хүрээнд Go Care Walk & Earn ХХК-тай хамтран хэрэгжүүлж буй "Маргаашийн Хотдоо ХАМТ АЛХЪЯ" нөлөөллийн аяны хүрээнд Сургуулийн багш, ажилтан ажилчдын дунд “Хөдөлгөөн эрүүл мэнд” 14 хоногийн Чалленж Алхалтын уралдааныг амжилттай зохион байгуулж дүнгээ гаргалаа.
Алхалтын уралдаанд тус сургуулийн 90 гаруй багш ажилтан ажилчид оролцлоо.
14 хоногийн хугацаанд нийт хүмүүсийн алхалт- 6223126
Хамгийн их алхалт- 276089
Хамгийн бага алхалт-8500
Тэнхим алба дундаж алхалт- 865970
Тэргүүн байр: Суурь шинжлэх ухааны тэнхимийн багш П.Буянтогтох - 276089 алхалт
Дэд байр: Захиргаа, хяналт шинжилгээ үнэлгээ, санхүүгийн албаны ажилтан Ч.Отгонбаяр- 265334 алхалт
Гутгаар байр: Эмнэлзүйн тэнхимийн ахлах багш Ц.Эрдмаа-242236 алхалт
Шилдэг алба тэнхим- НЭМ, Уламжлалт Анагаах Ухааны тэнхим - 965977 алхалтаар тус тус шалгарсан байна.
Шилдэгүүдэд батламж гардуулж, үнэ бүхий зүйлээр шагнав.
Уралдаанд оролцож эрүүл мэнддээ хөрөнгө оруулалт хийсэн нийт багш ажилтан ажилчиддаа баярлалаа.