Ачаалж байна

Монгол Улсын Гавьяат эмч Д.Бүрнээгийн нэрэмжит “𝐁𝐄𝐒𝐓 𝐌𝐈𝐃𝐖𝐈𝐅𝐄𝐑𝐘” ур чадварын тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа.

Админ 2024 оны 5-р сарын 31 өдөр

      Эх барихуйн мэргэжлээр суралцаж буй оюутнуудын дунд жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг “BEST MIDWIFERY” ур чадварын тэмцээн 2023.04.19-ний өдөр “Оюутнуудын эмнэлзүйн гардан үйлдлийн ур чадварыг сайжруулах, багаар ажиллах чадварыг нэмэгдүүлэх, ментор сургалтын чанар, үр дүнг сайжруулах” зорилготойгоор амжилттай зохион байгуулагдлаа.
     Энэ хичээлийн жилд эх барихуйн бакалавр, дэд бакалаврын ангид 1-4 дүгээр дамжааны нийт 89 оюутан суралцаж байгаа бөгөөд тус тэмцээнд 5 баг болон хуваагдаж, баг тус бүр 6 оюутан, 1 ментор багшийн бүрэлдэхүүнтэйгээр эмнэлзүйн дуураймал орчинд энгийн симулешн, стандарт өвчтөнд тулгуурлан ур чадвараа сорилоо. Энэ удаагийн ур чадварын тэмцээнд эх барихуйн дэд бакалавр, бакалавраар суралцаж буй оюутнуудаас гадна ментор багш нар оролцож ур чадвараа сорьсон онцлогтой байлаа. 
     Тэмцээний ерөнхий шүүгчээр тус сургуулийн эмнэлзүйн тэнхимийн ахлах багш, эх барих, эмэгтэйчүүдийн ахлах зэрэгтэй эмч, клиникийн профессор Ц.Эрдмаа ажиллаж, шүүгчээр эмнэлзүйн тэнхимийн багш Х.Мөнхчулуун, Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн төрөх тасгийн зөвлөх эмч, эх барих, эмэгтэйчүүдийн тэргүүлэх зэргийн эмч Ц.Солонго, эх барих, эмэгтэйчүүдийн эмч Б.Дорждэрэм нар тус тус ажиллав. Тэмцээний тэргүүн байранд Б.Мягмарчулуун ахлагчтай, Э.Нарангэрэл ментор багштай Diamond баг, дэд байранд Э.Оюун-Эрдэнэ ахлагчтай Б.Жавзанпагма ментор багштай Энэрэхүй баг, гутгаар байранд  Н.Урангоо ахлагчтай, Б.Удвал ахлагчтай Anubis баг шалгарч өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдлаа.


Эх, хүүхдийн эрүүл мэндийг сахин хамгаалахаар хичээнгүйлэн суралцаж буй оюунлаг оюутан залуус та бүхэндээ сурлагын өндөр амжилт хүсье.
Зохион байгуулагч:  Эмнэлзүйн тэнхим, Сургалтын алба

БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН © 2020-2024
  • Сайтын хандалт:
  • Өнөөдөр: 0
  • Энэ сард: 16,905
  • Нийт: 459,350