Ачаалж байна

АЖИЛ ОЛГОГЧ-ТӨГСӨГЧДИЙН УУЛЗАЛТ-𝟐𝟎𝟐𝟒 ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

Админ 2024 оны 6-р сарын 3 өдөр

     АШУҮИС-ийн Дархан-Уул аймаг дахь салбар Анагаах ухааны сургуулиас уламжлал болгон зохион байгуулагддаг “АЖИЛ ОЛГОГЧ-ТӨГСӨГЧДИЙН УУЛЗАЛТ” 2024 оны 05-р сарын 03-ны өдөр зохион байгуулагдаж Улсын Нэгдүгээр төв, Улсын Хоёрдугаар төв эмнэлэг, П.Н.Шастины нэрэмжит улсын Гуравдугаар төв эмнэлэг, Гэмтэл судлалын үндэсний төв, Эх нярай эмэгтэйчүүдийн үндэсний төв, Дархан-Уул, Сэлэнгэ, Төв аймгийн Нэгдсэн эмнэлэг, Орхон аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төв, Дөрөвдүгээр эмнэлэг, Эх нярай эмэгтэйчүүдийн үндэсний төв, Цэргийн төв эмнэлэг, Интермед, Эрдэнэт Медикал, Мөнгөн-Гүүр, Асгатын дов, Дархан Цанид, Дархан-Үйлс зэрэг 20 гаруй ажил олгогч байгууллагуудын 42 төлөөлөл оролцлоо.

     Үйл ажиллагааны хүрээнд сургуулийн удирдлага, ажил олгогч байгууллагуудын төлөөлөл оролцсон “Сургалтын хөтөлбөр-Ажил олгогчдын оролцоо” хэлэлцүүлэг зохион байгуулагдаж сургууль байгууллагын тогтвортой хамтын ажиллагаа, төгсөгчдийн ур чадвар, ажил олгогчдын хэрэгцээ шаардлага, төгсөгч-сургуулийн эргэх холбоо, хамтран ажиллах боломжууд сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлж хамтын ажиллагааны гэрээг шинэчлэн байгууллаа.

     2023-2024 оны хичээлийн жилд тус сургуулийг төгсөх 240 төгсөгчидтэй ажил олгогч байгууллагуудын төлөөлөл уулзаж байгууллагын танилцуулга хийж, ажилд орох хүсэлт гаргасан төгсөгчидтэй ганцаарчилсан болон бүлгийн ярилцлага зохион байгууллаа.

БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН © 2020-2024
  • Сайтын хандалт:
  • Өнөөдөр: 143
  • Энэ сард: 18,120
  • Нийт: 460,565