Ачаалж байна

“A VITAL CLIMATE SOLUTION” сэдэвт Эх барихуйн ОУ-ын ЭШОП-ийн IV дэх удаагийн хурал зохион байгуулагдлаа.

Админ 2024 оны 6-р сарын 3 өдөр

Жил бүрийн ОУ-ын Эх баригчдын өдрөөр уламжлал байдлаар АШУҮИС, Дархан салбар Анагаах Ухааны сургуулийн Эмнэлзүйн тэнхимээс Турк улсын ЭГЭ их сургуулийн Эрүүл мэндийн сургуулийн Эх барихуйн тэнхимтэй хамтран зохион байгуулддаг Эх барихуйн ОУ-ын ЭШОП-ийн IV дэх удаагийн онлайн хурал 2024.05.03-нд “ A VITAL CLIMATE SOLUTION” сэдвийн хүрээнд ЭШМТА-тай хамтран амжилттай зохион байгуулагдлаа. Хуралд 8 орны 100 гаруй оролцогчид онлайнаар холбогдож оролцсон. Хуралд зочин илтгэгчээр АШУҮИС-ийн Эх барих, эмэгтэйчүүд судлалын тэнхимийн багш, АУ-ны доктор Т. Амартүвшин (MD., Ph.D, MPH), ЭГЭ их сургуулийн Эх барихуйн тэнхимийн багш, доктор Sevil Hakimi (Prof.PhD.) нар онлайнаар, Япон улсын иргэн, Монгол улс дах JICA-байгууллагын сайн дурын ажилтан, Өргөө амаржих газрын эх баригч, хатагтай Mei Ito хуралд хүрэлцэн ирж илтгэл хэлэлцүүлсэн нь онцлог байлаа.Аман илтгэлд Монгол, Турк, АНУ, Солонгос, Англи, Молдави, Казахстан улсын судлаачид оролцож нийт 11 илтгэл хэлэлцүүлэгдсэн. Хурлын цахим PROCEEDING BOOK-т 8 орны 152 судлаачид судалгааны ажлын абстрактаа хэвлүүлсэн байна.

БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН © 2020-2024
  • Сайтын хандалт:
  • Өнөөдөр: 36
  • Энэ сард: 11,617
  • Нийт: 454,062