АШУҮИС-ийн Дархан-Уул аймаг дахь салбар Анагаах ухааны сургуулийн 2024-2025 оны хичээлийн жилийн зорилтын хүрээнд багш, ажилтанд зориулсан “Хувь хүний хөгжил” сэдэвт сургалт 2024 оны 8 дугаар сарын 28-ны өдөр танхим, цахим хосолсон хэлбэрээр амжилттай зохион байгуулагдлаа. Сургалтад Монгол Улсын гавьяат багш, Монголын АУ-ны академийн гишүүн, академич, АУ-ны доктор, профессор Н.Сүмбэрзул “Манлайлал ба нөлөөлөл” сэдвээр, Монгол Улсын гавьяат эмч, БНХАУ-ын ӨМ-ийн Үндэстний Их сургуулийн зочин профессор, АУ-ны доктор, профессор С.Сээсрэгдорж "Багш байхын мөн чанар" сэдвээр сонирхолтой лекц уншиж, хэлэлцүүлэг өрнүүллээ.