Ачаалж байна

ШИНЭЭР ЭЛСЭГЧДЭД ЗОРИУЛСАН УДИРТГАЛ ХИЧЭЭЛ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА.

Админ 2024 оны 8-р сарын 30 өдөр

   АШУҮИС-ийн Дархан-Уул аймаг дахь салбар Анагаах ухааны сургуульд 2024-2025 оны хичээлийн жилд сургалтын 13 хөтөлбөрөөр шинээр элсэгчдэд зориулсан мэргэжлийн чиг баримжаа олгох, сургууль, сургалтын хөтөлбөр танилцуулах зорилго бүхий удиртгал хичээл 2024 оны 08-р сарын 29-30-ны өдрүүдэд зохион байгуулагдаж байна. 

   Шинэ элсэгчдийн удиртгал хичээлийг анагаах ухааны доктор, дэд профессор Б.Баясгаланмөнх “Сургуулийн алсын хараа, хөгжлийн бодлого” сэдвээр эхлүүлж Анагаахын суурь боловсролын тэнхимийн эрхлэгч, боловсрол судлалын доктор, дэд профессор Б.Мэндхүү оюутны хөгжил, төлөвшлийг дэмжих “Сайн санаа-Сайхан сэтгэл” хөтөлбөрийн танилцуулга, хэрэгжилт сэдвээр, сургалтын албаны дарга Б.Хандаа “Сургалтын үйл ажиллагаа” сэдвээр, оюутны зөвлөлийн тэргүүн, хөдөлгөөн засалчийн II дамжааны оюутан Б.Отгон-Өлзий “Оюутны зөвлөл, клубүүдийн үйл ажиллагаа”, эмзүйн тэнхимийн ахлах багш, анагаах ухааны магистр Х.Оюунгэрэл “Оюутны амжилттай суралцахуй”, эмзүйн тэнхимийн багш, сэтгэл судлаач, магистр Б.Хулан “Тархи ба бие хүн” сэдвээр тус тус сургалт зохион байгууллаа.  

БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН © 2020-2024
  • Сайтын хандалт:
  • Өнөөдөр: 160
  • Энэ сард: 11,296
  • Нийт: 446,674