Ачаалж байна

“RICH IS” БАЙГУУЛЛАГА НИЙГМИЙН ХАРИУЦЛАГЫН ХҮРЭЭНД ШИНЭ ЭЛСЭГЧДЭД ТЭТГЭЛЭГ ГАРДУУЛЛАА.

Админ 2024 оны 9-р сарын 10 өдөр

   АШУҮИС-ийн Дархан-Уул аймаг дахь салбар Анагаах ухааны сургуультай хамтын ажиллагаатай “RICH IS” байгууллага нь  нийгмийн хариуцлагынхаа хүрээнд 2024-2025 оны хичээлийн жилд шинээр элссэн элсэгчдэд нэрэмжит тэтгэлгийг  2024 оны 09-р сарын 09-ны өдөр гардууллаа. Тэтгэлэг гардуулах үйл ажиллагаанд сургуулийн захирал АУ-ны доктор, дэд профессор Б.Баясгаланмөнх, “RICH IS” байгууллагын захирал С.Энхбаяр нар оролцож тэтгэлэгт шалгарсан анагаахын суурь боловсролын хөтөлбөрөөр элсэгч Н.Нарантуяа, сувилахуйн хөтөлбөрөөр элсэгч У.Туяа, Б.Цовоо, сувилахуйн дэд бакалаврын хөтөлбөрөөр  М.Мөнхсаран, эх барихуйн хөтөлбөрөөр элсэгч Н.Энхзаяад ““RICH IS” байгууллагын нэрэмжит тэтгэлгийг гардуулж элсэгчдэд сурлагын өндөр амжилт хүслээ.  

БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН © 2020-2024
  • Сайтын хандалт:
  • Өнөөдөр: 21
  • Энэ сард: 11,505
  • Нийт: 446,883