Ачаалж байна

ХӨДӨЛГӨӨН ЗАСАЛ БАКАЛАВР, ЭХ БАРИХУЙ, ЛАБОРАТОРИЙН ТЕХНИКЧ ДЭД БАКАЛАВРЫН СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨРҮҮДИЙГ МАГАДЛАН ИТГЭМЖЛҮҮЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВАГДАЖ БАЙНА.

Админ 2024 оны 9-р сарын 10 өдөр

   Боловсролын ерөнхий хууль, Дээд боловсролын хуулийн шинэчлэлийн хэрэгжилтийг хангах, 2024-2025 оны хичээлийн жилийн зорилтын хүрээнд хөдөлгөөн засал бакалавр, эх барихуй, лабораторийн техникч дэд бакалаврын сургалтын хөтөлбөрүүдийг Боловсролын Магадлан Итгэмжлэх Үндэсний Зөвлөлөөр магадлан итгэмжлүүлэх бэлтгэл ажлууд хөтөлбөрийн дэд хороо, сургалтын алба, мэргэжлийн тэнхимүүд дээр явагдаж байна. 
   Сургуулийн хөтөлбөрийн дэд хорооны 2024 оны 09 дүгээр сарын 09-ны өдрийн хурлаар “Хөдөлгөөн засал” бакалавр, “Лабораторийн техникч” дэд бакалаврын сургалтын хөтөлбөрүүдийг магадлан итгэмжлүүлэх өөрийн үнэлгээний тайланг хэлэлцэж, БМИҮЗ-д хүргүүлэх шийдвэр гаргалаа. 

БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН © 2020-2024
  • Сайтын хандалт:
  • Өнөөдөр: 32
  • Энэ сард: 11,516
  • Нийт: 446,894