Ачаалж байна

"ЭМИЙН УРГАМАЛ-2024" наадам

Админ 2024 оны 9-р сарын 17 өдөр

Монголын Нэгдмэл Анагаах Ухааны нийгэмлэг болон МНАУН-ийн дэргэдэх "Лидер клуб" хамтран Монголын Анагаахын Их дээд сургуулиудын УАУ-ны ангийн оюутнуудын дунд 2 жилд 1 удаа зохион байгуулдаг "ЭМИЙН УРГАМАЛ-2024" наадмыг 09 сарын 14,15-ны өдрүүдэд

"Ирээдүй өнөөдрөөс эхэлнэ" уриан доор нэгдэн амжилттай зохион байгуулагдлаа.

💒💒 Тэмцээнд Этүгэн их сургууль, Оточ манрамба их сургууль, Ач анагаах ухааны их сургууль, Эм зүйн шинжлэх ухааны их сургууль, АШУҮИС-ын МАУОУС, Дархан салбар сургуулиуд амжилттай оролцлоо.

2 өдрийн турш тус тэмцээнд:

Эмийн ургамалыг хэн сайн таних вэ?

Эмийн ургамалыг хэн сайн мэдэх вэ?

Эмийн түүхий эдийн хэн сайн таних вэ?

Монгол бичгээр хэн сайн бичих вэ?

Монгол бичгээр хэн сайн унших вэ? зэрэг нөхөрсөг тэмцээнүүд амжилттай зохион байгуулагдлаа.

👩‍⚕️👨‍⚕️ Хүрэлцэн ирсэн хүндэт багш шүүгч нар маань УАУ-ны оюутнуудад зориулан МУ-ны хүний гавьяат эмч , АУ-ны доктор, профессор, АШУҮИС-МАУОУС ДӨСТ багш С.Сээсрэгдорж "Шавь байхын мөн чанар"

Биологийн ухааны доктор, эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан Д.Зоёо "Монгол орны эмийн ургамал судлал"

Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнгийн, Ургамлын ангилалзүй, филогенетикийн лабораторийн эрхлэгч доктор Хэрлэнчимэг "Монгол орны эмийн мөөг" зэрэг хүндэтгэлийн лекцийг уншиж танилцууллаа. 👩‍⚕️👨‍⚕️

Манай оюутнууд Цөлжилт хөгжөөнт тэмцээн, нөхөрсөг сагсан бөмбөг, гар бөмбөгийн тэмцээн, харилцаа хандлага, эв нэгдлээрэй нэгдэн амжилттай оролцлоо.

БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН © 2020-2024
  • Сайтын хандалт:
  • Өнөөдөр: 62
  • Энэ сард: 11,546
  • Нийт: 446,924