Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуулийн “ОЮУТНЫ ХӨГЖИЛ ХӨТӨЛБӨР”-ийн хүрээнд Цус Сэлбэлт Судлалын Үндэсний төвтэй хамтран “Дусал цус – Дүүрэн амьдрал” аяныг 4 дэх жилдээ Дархан-Уул аймагт амжилттай зохион байгуулж байна. Тус аянд Дархан-Уул аймгийн Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Н.Цасчихэр, ЦССҮТ-ийн захирал Н.Эрдэнэбаяр Оюутны Хөгжлийн Удирдлагын газрын мэргэжилтэн Б.Түвшинбаатар нар хүрэлцэн ирж нийт цусаа хандивлаж буй оюутан залууст талархал илэрхийлэн ЦССҮТөвийн мэргэжлийн баг хамт олон ажиллаж нийт 170 цусны донороос цус цуглуулан ажиллаа.