Ачаалж байна

2024-2025 оны хичээлийн жилд шинээр элсэгчдийн дунд зохион байгуулсан “УРЛАГИЙН БАГА НААДАМ-2024”

Админ 2024 оны 10-р сарын 1 өдөр

Жил бүр уламжлал болгон зохиогддог “УРЛАГИЙН БАГА НААДАМ”-ыг тасралтгүй зохион байгуулах, шинээр элсэн орсон оюутан залуусын авъяас чадварыг нээн илрүүлэх, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилготой үйл ажиллагаа юм.   
2024 оны 09-р сарын 30-ны өдөр зохиогдсон  “УРЛАГИЙН БАГА НААДАМ”-д дараах  5 төрлөөр
o    Гоцлол дуу (монгол дуу, сэдэв, төрөл чөлөөтэй)
o    Хамтлаг бүжиг  (ардын, язгуур, чөлөөт, дээд хязгаар 6-8 оролцогч)
o    Ардын урлаг (ардын язгуур дуу, бүжиг, хөгжим, магтаал, ерөөл, тууль, хөөмий, хархираа)
o    Гоцлол хөгжим 
o    Жүжигчилсэн тоглолт (сэдэв чөлөөтэй) 
Сувилахуйн тэнхим, оюутны алба,  оюутны зөвлөл хамтран  амжилттай зохион байгууллаа.
Доорхи нэр бүхий зөвлөх багштай ангиуд баг болж маш идэвхи санаачлагатай оролцлоо.
o    Анагаахын суурь боловсрол 1-1 (Ц.Мөнхнаран)
o    Анагаахын суурь боловсрол 1-2 (Б.Цэвэлмаа)
o    Сувилагч, Уламжлалт анагаахын сувилагч-1(Л.Отгонтөгс, Дуламсүрэн)
o    Сувилахуй-1 (Д.Отгонцэрэн)
o    Эх барихуй, Эх баригч-1 (Х.Мөнхчулуун)
o    Эм найруулагч, Лабораторийн техникч-1 (Х.Өлзийжаргал, Ц.Адьяахатан)
Шалгаруулалтыг Дархан-Уул аймгийн залуучууд театрын шүүгчдийн бүрэлдэхүүнд ерөнхий шүүгчээр  МУСТА, найруулагч М.Цогт,  МУГЖ, боловсролын тэргүүний ажилтан Д.Дагийсүрэн,   Монголын бүжгийн спортын холбооны багш,  дасгалжуулагч,  шүүгч, спортын  мастер  Х.Оюунсувд нар төрөл тус бүрийг 0-5 оноогоор дүгнэлээ. Шалгаруулалтын үнэлгээнд тайзны соёл, зохион байгуулалт, хувцаслалт, цаг баримтлалт болон дуу бичлэгийн чанар, ур чадвар зэрэг үзүүлэлтүүдийг  гол шалнуураа болгов. 
Шүүгчид нийт оюутан залуучуудад олон үнэтэй зөвлөлгөөнүүдийг өгсөн болно. Үүнд: Дарханы Анагаахын сургууль болон багш сурган хүмүүжүүлэгч нар – “Урлагийг дэмждэг, оюутан залуусаа хөгжүүлдэг, уламжлалт соёлоо дээдэлдэг, ялангуяа хөгжмийн төрөлд ороогүй хөгжим байсангүй нь бахархмаар, нэгдүгээр ангид нь авьяасыг нь шалгаж, цаашид төгстөл нь сайжруулж, зааж, сургадаг, боломж бололцоогоор нь хангадаг “ хэмээн онцлон тэмдэглэв..
Шагнал: Анги, хамт олон:
I- байр – “Сувилахуй”-1 дамжаа  Цом, Өргөмжлөл, Мөнгөн шагнал
II- байр -  “Эм найруулагч, Лабораторийн техникч-1 ”Өргөмжлөл, Мөнгөн шагнал
III- байр – “Эх барихуй, Эх баригч”-1 Өргөмжлөл, Мөнгөн шагнал тус тус шагнагдлаа.

БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН © 2020-2024
  • Сайтын хандалт:
  • Өнөөдөр: 116
  • Энэ сард: 11,085
  • Нийт: 453,530