Ачаалж байна

ЛАБОРАТОРИЙН ТЕХНИКЧ ДЭД БАКАЛАВРЫН СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨР ДЭЭР БМИҮЗ-ИЙН ХӨНДЛӨНГИЙН ШИНЖЭЭЧДИЙН БАГ АЖИЛЛАЖ БАЙНА.

Админ 2024 оны 9-р сарын 27 өдөр

   БМИҮЗ-ээс томилогдсон хөндлөнгийн шинжээчдийн баг сургалтын хөтөлбөрийг магадлан итгэмжлэх үндсэн болон дэд шалгуурын дагуу лабораторийн техникч хөтөлбөрийн өөрийн үнэлгээний тайлангийн илрэл, нотлох баримт, материалууд болон сургалтын орчин, сургалтын үйл ажиллагаатай танилцаж, үнэлгээ, зөвлөмж өгөхөөр 2024 оны 09-р сарын 26-27-ны өдрүүдэд АШУҮИС-ийн Дархан-Уул аймаг салбар Анагаах ухааны сургууль дээр ажиллаж байна. 
   Хөндлөнгийн шинжээчдийн зохицуулагчаар БМИҮЗ-ийн шинжээч Ч.Дэлгэрцэцэг ажиллаж байгаа бөгөөд шинжээчдийн баг лабораторийн техникч хөтөлбөрөөр суралцаж байгаа оюутнууд, хөтөлбөрийг хэрэгжүүлэгч анагаахын суурь боловсролын тэнхимийн багш нар, төгсөгчид, ажил олгогчдын уулзалтуудыг тус тус зохион байгуулж байна. 
   АШУҮИС-ийн Дархан-Уул аймаг салбар Анагаах ухааны сургууль нь лабораторийн техникч хөтөлбөрийг анх 2012 оноос эхлүүлж өдгөө 200 орчим лабораторийн техникч мэргэжилтнийг бэлтгэсэн байна. 

БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН © 2020-2024
  • Сайтын хандалт:
  • Өнөөдөр: 111
  • Энэ сард: 11,080
  • Нийт: 453,525