Ачаалж байна

БМИҮЗ-ИЙН ХӨНДЛӨНГИЙН ШИНЖЭЭЧИД ЭХ БАРИХУЙН ДЭД БАКАЛАВРЫН СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨР ДЭЭР АЖИЛЛАЖ БАЙНА.

Админ 2024 оны 9-р сарын 26 өдөр

   БМИҮЗ-өөс томилогдсон хөндлөнгийн шинжээчид эх барихуйн дэд бакалаврын сургалтын хөтөлбөрийг магадлан итгэмжлүүлэх өөрийн үнэлгээний тайлангийн дагуу 2024 оны 09-р сарын 25-26-ны өдрүүдэд тус сургууль дээр ажиллаж байна. 
   БМИҮЗ-ийн сургалтын хөтөлбөрийг магадлан итгэмжлэх 7 үндсэн шалгуур, 24 дэд шалгуурын дагуу хөндлөнгийн шинжээчид илрэл, нотлох баримтууд болон сургалтын орчин, нөхцөлтэй танилцлаа. Мөн эх барихуйн дэд бакалаврын хөтөлбөрөөр суралцаж байгаа оюутнууд, хөтөлбөрийг хэрэгжүүлэгч эмнэлзүйн тэнхимийн багш нар, төгсөгчид, ажил олгогчдын уулзалтуудыг тус тус зохион байгууллаа. Хөндлөнгийн шинжээчдийн зохицуулагчаар БМИҮЗ-ийн шинжээч Н.Алтантунгалаг ажиллаж байна. 
   Тус сургууль эх баригч, эх баригч-бага эмч дэд бакалаврын сургалтын хөтөлбөрийг 1978 оноос анх хэрэгжүүлэн 900 гаруй эх баригч бэлтгэн төвийн бүсийн эрүүл мэндийн байгууллагуудын хүний нөөцийг хангасан байна.

БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН © 2020-2024
  • Сайтын хандалт:
  • Өнөөдөр: 105
  • Энэ сард: 11,074
  • Нийт: 453,519