Ачаалж байна

Оюутнуудад зориулсан "СТАНДАРТЫН ТУХАЙ ЕРӨНХИЙ ОЙЛГОЛТ" сэдэвт сургалт зохион байгуулагдлаа.

Админ 2024 оны 10-р сарын 16 өдөр

   Дэлхийн стандартын өдөр, Дархан хот байгуулагдсан өдрийг угтаж, Тогтвортой хөгжлийн "Илүү сайхан дэлхийн төлөө" хамтын зорилгын хүрээнд Дархан-Уул аймгийн Засаг Даргын Тамгын Газар, Дархан-Уул аймгийн Стандарт, Хэмжил зүйн хэлтэс, АШУҮИС-ийн Дархан-Уул аймаг салбар Анагаах ухааны сургууль хамтран шинээр элсэгч оюутан, залуучуудад чанарын менежментийн тогтолцооны ISO 9001:2015, байгаль орчны менежментийн тогтолцооны ISO 14001:2015 стандартуудын талаар нэгдсэн ойлголт өгөх зорилгоор "Стандартын тухай ерөнхий ойлголт" сэдэвт сургалтыг 2024 оны 10-р сарын 16-нд зохион байгууллаа.
   Сургалтад Дархан-Уул аймгийн Стандарт, Хэмжил зүйн хэлтсийг ахлах мэргэжилтэн Б.Баярбаатар оролцож “Стандартын тухай ерөнхий ойлголт” сэдвээр лекц уншиж, стандартын ач холбогдлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч, оюутнуудын асуултад хариулан сонирхолтой хэлэлцүүлэг өрнүүллээ. 

БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН © 2020-2024
  • Сайтын хандалт:
  • Өнөөдөр: 2
  • Энэ сард: 16,664
  • Нийт: 459,109