Ачаалж байна

ХӨДӨЛГӨӨН ЗАСАЛ БАКАЛАВРЫН ХӨТӨЛБӨР ДЭЭР БМИҮЗ-ИЙН ХӨНДЛӨНГИЙН ШИНЖЭЭЧДИЙН БАГ АЖИЛЛАЖ БАЙНА.

Админ 2024 оны 10-р сарын 18 өдөр

   Боловсролын Магадлан Итгэмжлэх Үндэсний Зөвлөлөөс  томилогдсон хөндлөнгийн шинжээчдийн баг сургалтын хөтөлбөр магадлан итгэмжлэх үндсэн болон дэд шалгуурын дагуу хөдөлгөөн засал хөтөлбөрийн өөрийн үнэлгээний тайлангийн илрэл, нотлох баримт, материалууд болон сургалтын үйл ажиллагаа, орчинтой  танилцаж, үнэлгээ, зөвлөмж өгөхөөр 2024 оны 10-р сарын 16-17-ны өдрүүдэд АШУҮИС-ийн Дархан-Уул аймаг салбар Анагаах ухааны сургууль дээр ажиллаж байна. 
   Хөндлөнгийн шинжээчдийн зохицуулагчаар БМИҮЗ-ийн шинжээч Н.Алтантунгалаг ажиллаж байгаа бөгөөд шинжээчдийн баг хөдөлгөөн засал хөтөлбөрөөр суралцаж байгаа оюутнууд, хөтөлбөрийг хэрэгжүүлэгч Нийгмийн эрүүл мэнд-Уламжлалт анагаах ухааны тэнхимийн багш нар, ажил олгогчдын уулзалтуудыг тус тус зохион байгуулж байна. 
   Монгол Улсын Засгийн газрын 115 дугаар тогтоолоор үндэсний тэргүүлэх болон эрэлттэй мэргэжлийн жагсаалтад Хөдөлгөөн засал хөтөлбөр багтаж Боловсролын зээлийн сангаас тус хөтөлбөрөөр суралцагчид 40.1 сая төгрөгийн сургалтын төлбөрийн тэтгэлэг хүртсэн байна.  

БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН © 2020-2024
  • Сайтын хандалт:
  • Өнөөдөр: 76
  • Энэ сард: 16,633
  • Нийт: 459,078