Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн Ректор, АУ-ны доктор, профессор Б.Дамдиндоржоор ахлуулсан, Эрдэм шинжилгээ, гадаад харилцаа хариуцсан тэргүүн дэд захирал, АУ-ны доктор, дэд профессор Ц.Билэгтсайхан, Био-Анагаах ухааны сургуулийн захирал АУ-ны доктор, дэд профессор Г.Дарамбазар, Захиргаа, хүний нөөцийн газрын дарга, АУ-ны доктор Т.Ариунтуяа нарын бүрэлдэхүүнтэй удирдлагын баг тус сургууль дээр 2024 оны 11-р сарын 01-ны өдөр ажиллаа.
АШУҮИС-ийн Ректор, АУ-ны доктор, профессор Б.Дамдиндорж тус сургуулиас 8 дахь жилдээ санаачлан улсын хэмжээнд зохион байгуулж байгаа “Дээд боловсролын тулгамдсан асуудал VIII” эрдэм шинжилгээний хурлыг нээж, оролцогчдод мэндчилгээ дэвшүүлж хурлын үйл ажиллагаанд амжилт хүслээ. АШУҮИС-ийн удирдлагууд сургуулийн сургалтын үйл ажиллагаа, орчин нөхцөл, сургалтын анги танхимууд, оюутны дотуур байр, сургуулийн “Сайхан-Сэтгэл” эмнэлгийн барилга, шинэ спорт заалны явцыг үзэж танилцлаа.
Мөн үдээс хойш Дархан-Уул аймаг салбар Анагаах ухааны сургуулийн хамт олонд АШУҮИС-ийн Ректор, АУ-ны доктор, профессор Б.Дамдиндорж “Их сургуулийн хөгжлийн бодлого”-ыг танилцуулан багш, ажилтан, ажиллагсадтай нээлттэй ярилцлага өрнүүлж, хамт олны төлөөллийн санал, хүсэлтүүдийг сонслоо.