Ачаалж байна

“МАНЛАЙЛАЛ БА МЕНЕЖМЕНТ” ДЭЭД БОЛОВСРОЛЫН ТУЛГАМДСАН АСУУДАЛ – VIII ХУРАЛ БОЛЛОО

Админ 2024 оны 11-р сарын 4 өдөр

   Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль, АШУҮИС-ийн Дархан-Уул аймаг салбар Анагаах Ухааны Сургуулиас орон нутаг дахь их, дээд боловсролын байгууллагуудын хүрээнд зохион байгуулдаг “Дээд боловсролын тулгамдсан асуудал” эрдэм шинжилгээний хурлыг 8 дахь жилдээ Монгол улсын Боловсролын яам, Дархан-Уул аймгийн Засаг даргын тамгын газар, Их дээд мэргэжлийн сургуулиудын консорциум, Монгол Улсын Их Сургуулийн зүүн бүсийн их сургууль, баруун бүсийн их сургуультай хамтран 2024 оны 11-р сарын 1-ний өдөр “Манлайлал ба менежмент” сэдвийн дор зохион байгууллаа. Тус хуралд Боловсролын магадлан итгэмжлэлийн үндэсний зөвлөлийн дарга, доктор, дэд профессор  Б.Амарсанаа, Боловсролын магадлан итгэмжлэлийн үндэсний зөвлөлийн мэргэжилтэн Б.Соёлмаа, АШУҮИС-ийн ректор, АУ-ны доктор, профессор Б.Дамдиндорж, АШУҮИС-ийн Эрдэм шинжилгээ, гадаад харилцаа хариуцсан тэргүүн дэд захирал, АУ-ны доктор,  дэд профессор Ц.Билэгтсайхан, АШУҮИС-ийн Био-Анагаах ухааны сургуулийн захирал АУ-ны доктор, дэд профессор Г.Дарамбазар, АШУҮИС-ийн Захиргаа, хүний нөөцийн газрын дарга, АУ-ны доктор Т.Ариунтуяа, ШУТИС-ийн Ректорын ажлын албаны ахлах мэргэжилтэн, АНУ-ын Магадлан итгэмжлэлийн ABET байгууллагын шинжээч Т.Уранчимэг, JICA-ын сайн дурын гишүүн, Монголын сувилагчдын нийгэмлэгийн зөвлөх мэргэжилтэн Накатани Жүнко нар танхимаар оролцсон бол Боловсролын яамны Дээд боловсролын газрын дарга Ж.Ариунболд, Дархан-Уул аймгийн  Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга А.Янжмаа, Монгол улсын их сургуулийн Баруун бүсийн сургуулийн захирал, доктор, дэд профессор Ц.Пүрэвсүрэн, Монгол улсын их сургуулийн Зүүн бүсийн сургуулийн захирал, доктор Б.Мядагмаа нарын зочид төлөөлөгчид цахимаар оролцлоо. Хурлын шүүгчээр АШУҮИС-ийн Монгол анагаах ухааны олон улсын сургуулийн багш, АУ-ны доктор, дэд профессор П.Молор-Эрдэнэ, Дархан дээд сургуулийн багш, БС-ын доктор, профессор А.Лосол, АШУҮИС-ийн Дархан-Уул аймаг Анагаах ухааны сургуулийн багш, ХШУ-ны доктор С.Одончимэг нар шүүгчээр ажиллаж, шилдэг илтгэлээр 1-р байранд ХААИС-ийн Дархан-Уул аймаг салбар сургуулийн багш И.Батхишиг, Б.Дагиннас, Д.Батцэцэг нарын судлаачдын “Дээд боловсролын байгууллагын дижитал шилжилтийн стратегийн төлөвлөгөө (орон нутгийн жишээн дээр)” илтгэл, 2-р байранд АШУҮИС-ийн Эм зүйн сургууль, МУБИС-ийн багш, судлаачид болох Д.Ариунаа, О.Жаргалсайхан, Х.Тамир, Ч.Байгалмаа нарын “Чадамжид суурилсан сургалтын хөтөлбөрийн үнэлгээний  үр дүн” илтгэл, 3-р байранд МУБИС-ийн Боловсрол судлалын сургуулийн багш С.Батцэцэг, Р.Намжилдагва, Р.Бандий нарын судлаачдын “Дээд боловсролын салбарын хөгжилд чанарын менежментийн тогтолцоо чухал болох нь” илтгэл шалгарлаа. Хуралд хөдөө орон нутгийн 14 их, дээд сургууль, байгууллагын 48 судалгааны бүтээл ирүүлсэн ба нийт оролцогчдодоо болон илтгэгч нартаа хурлыг зохион байгуулагчдын зүгээс халуун талархал илэрхийлж, эрдэм номын ажилд нь өндөр амжилтыг хүсье! 

БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН © 2020-2024
  • Сайтын хандалт:
  • Өнөөдөр: 65
  • Энэ сард: 16,622
  • Нийт: 459,067